Сайн мэдээ

2016 / 06 / 08 | Лхагва 14:09

Орхон аймгийн “Бидэрт Манхан” ХХК-ийн үйлдвэрлэсэн эмээл эрэлт ихтэй байна. Үүнийг хаягдал гялгар уутаар хийжээ.

2016 / 06 / 08 | Лхагва 08:28

Өвөрхангай аймгийн Богд сумын Арц Богдын нуруунд нэг га орчим талбай эзлэн ургадаг Тоорой модыг хамгаалах зорилгоор аймгийн ХАҮТ-аас 100 гаруй бизнес эрхлэгчдийн хамт аялал хэлбэрээр ажиллаж хашаажуулаад иржээ.

2016 / 06 / 07 | Мягмар 22:35

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчид өвөлжөө бууц, ойр орчмын бэлчээрээ байгальд уусдаггүй хог хаягдлаас цэвэрлэсэн байна. Малчдын түүсэн хог 20 гаруй тонн болжээ.

2016 / 05 / 31 | Мягмар 16:29

ГХЯ-ны хамт олноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ жилийн хүүхдийн баярыг “Хүүхэд бүр хөөрхөн” уриатай оюуны бэрхшээлтэй буюу дауны өвчтэй хүүхдүүдийг баярлуулсан өдөрлөг зохион байгууллаа.

2016 / 05 / 31 | Мягмар 15:51

Манай улс Зөгийн балны хэрэгцээнийхээ 70 хувийг гаднаас 30 хувийг дотоодоос хангаж байна. Зөгийн балны хэрэгцээг дотоодын хүчин чадлаар бүрэн хангахын тулд  зөгийн аж ахуйг бодлогоор дэмжих нь чухал гэдгийг зөгийчид онцолж байна.

2016 / 05 / 27 | Баасан 15:48

"Бат зүү" компани монголынхоо эрдэмтэн судлаачидтай хамтран сарлагийн сүүний шар тос, хонины сүүл, арвайн гурилыг тусгай жороор багсран хөвөн даавуун уутанд савласан "Шидэт  бигнүүр" нэртэй үндэсний шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэллээ. 

2016 / 05 / 19 | Пүрэв 11:25

Нээлттэй засгийн түншлэл нь хэвлэл мэдээллийн салбарын мэдээлэл олж авах эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид өнөөдөр болсон “Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэлэлцүүлгийн үеэр онцлов.

2016 / 05 / 16 | Даваа 16:48

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын энхийг сахиулагчдын 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальоныхон олон хүний амийг аварч гавьяа байгуулж байсан бол эмнэлгийн байр засварлан тохижуулж хүлээлгэн өгсөн сайн мэдээ ирүүллээ.

Pages