Нийгэм

2016 / 12 / 26 |
0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг нар өнөөдөр хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Олон улсын мэдээллийн агентлагуудын жишгээр улс үндэстнийхээ нэрийн хуудас болсон нийслэл хотынхоо хөгжил дэвшил, ололт амжилтын тухай бодит мэдээ мэдээллүүдийг гадаад хэлээрх хэвлэлүүд болон цахим сүлжээгээрээ цаг алдалгүй шуурхай мэдээлэх нь МОНЦАМЭ-гийн нэгэн үүрэг гэдгийг агентлагийн дарга энэ үеэр онцлов. Харин хотын мэр “95 жилийн түүхтэй, Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон мэдээллийн ууган байгууллагад зочилж байгаадаа баяртай байна” гээд Монгол Улсын хүн амын 40 орчим хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотыг хэрхэн аз жаргалтай хот болгох талаар хийж бүтээж байгаа ажлаасаа сэтгүүлчдэд мэдээлсэн юм. С.Батболд дарга мөрийн хөтөлбөртөө  нийслэл хотын оршин суугч бүрийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилтыг дэвшүүлсэн билээ.

 

2016 / 12 / 08 |
0

МОНЦАМЭ агентлаг бол хуучрахаар нь тайлаад хадгалчихдаг хувцас биш, харин Монголчуудын хувьд өдөр тутамдаа өмсөж эдэлдэг хувцас шиг нь тийм чухал байгууллага юм хэмээн Ерөнхий сайд онцоллоо.

2016 / 11 / 18 |
0

“Miss World-2016” тэмцээнд Монгол улсаас Алтангэрэлийн Баярцэцэг хэмээх бүсгүй оролцохоор боллоо. Энэ жилийн “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болох юм.

2016 / 11 / 18 |
0

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсэн өдөр өчигдөр болж өнгөрлөө. Монголчууд их зохиолчийнхоо 110 насны ойг угтан урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулж байна.

2016 / 11 / 15 |
0

Төрийн ордонд болж буй Улсын онцгой комиссын хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн өвөлжилт, түүний бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаарх асуудлаар мэдээлэл хийлээ.

Pages