Нийгэм

2017 / 02 / 16 |
0

Авьяаслаг Монголчууд" шоуг хоёр жил дарааллан амжилттай зохион байгуулсан "Монгол ТВ"-ийн уран бүтээлчид дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент "The Voice" шоуг " эх орондоо хийхээр болжээ.

2017 / 02 / 13 |
0

Монгол Улсын нийслэлийн удирдлага, Аялал жуулчлалын газраас өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг зохион байгууллаа.

Наадмыг үзэхээр ирсэн иргэд, жуулчид үндэсний сурын харваагаар цэцээ сорьж, шагай харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй, нохойтой чарга унан өдрийг зугаатай өнгөрүүлцгээв. Мөн тусгайлан зассан асарт жижиг, дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.  Нийслэлийн иргэдэд зориулсан энэхүү баярт очсон хүмүүс Цагаан сараар бие биедээ бэлэглэх зүйлсийг үндэсний үйлдвэрлэгчдынхээ бүтээгдэхүүнээс сонгон худалдаж авлаа. Тус арга хэмжээг зохион байгуулагчид өвлийн хүйтэн өдөр мөсөн талбайд зорин очсон иргэдээ  халуун цай, халуун чацарганаар үнэгүй дайлсан нь оролцогчдод ихээхэн таалагдав.

2017 / 02 / 10 |
0

МОНЦАМЭ агентлагийг орон нутагт төлөөлдөг сэтгүүлчид энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо цуглан төв оффистоо номын дуу сонсов.

2017 / 02 / 07 |
0

Монгол үндэсний хувцасыг орчин үеийн загварын брэнд болгосон “Монгол костюмс” компани түүхийн музейд тавигдах үзмэрийн хувцасны захиалга авчээ.

2017 / 02 / 02 |
0

Монгол Улсын мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг анхны мэдээгээ 1921 оны гуравдугаар сарын 18-нд "Монголчуудын бослого" гарчигтайгаар хилийн чанадад цацсан түүхтэй.

Pages