Нийгэм

2017 / 02 / 22 |
0

Монголчууд сүү, сүүн бүтээгдэхүүнийг ерөнхийд нь “Цагаан идээ” хэмээн нэрлэдэг бөгөөд уламжлалт аргаар хийсэн 70 гаруй төрлийн цагаан идээг хүнсэндээ хэрэглэж байна.

2017 / 02 / 21 |
0

Монголчуудын адуу маллах өв соёлыг олон улсад сурталчлах зорилготой “Талын түмэн адуу” арга хэмжээ энэ сарын 18-19-нд Төв аймгийн Алтанбулаг суманд болов.

2017 / 02 / 17 |
0

Юань гүрний үед гүйлгээнд анх гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын эртний хаадын нэр, овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг БСШУЯ улсын санд худалдаж авсан билээ. Дээрх ховор дурсгал буюу 800 жилийн өмнө Хубилай хааны зарлигаар барлаж бүтээсэн мөнгөн дэвсгэртийг танд толилуулж байна.

2017 / 02 / 16 |
0

Авьяаслаг Монголчууд" шоуг хоёр жил дарааллан амжилттай зохион байгуулсан "Монгол ТВ"-ийн уран бүтээлчид дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент "The Voice" шоуг " эх орондоо хийхээр болжээ.

2017 / 02 / 13 |
0

Монгол Улсын нийслэлийн удирдлага, Аялал жуулчлалын газраас өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг зохион байгууллаа.

Наадмыг үзэхээр ирсэн иргэд, жуулчид үндэсний сурын харваагаар цэцээ сорьж, шагай харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй, нохойтой чарга унан өдрийг зугаатай өнгөрүүлцгээв. Мөн тусгайлан зассан асарт жижиг, дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.  Нийслэлийн иргэдэд зориулсан энэхүү баярт очсон хүмүүс Цагаан сараар бие биедээ бэлэглэх зүйлсийг үндэсний үйлдвэрлэгчдынхээ бүтээгдэхүүнээс сонгон худалдаж авлаа. Тус арга хэмжээг зохион байгуулагчид өвлийн хүйтэн өдөр мөсөн талбайд зорин очсон иргэдээ  халуун цай, халуун чацарганаар үнэгүй дайлсан нь оролцогчдод ихээхэн таалагдав.

Pages