Соёл урлаг

2017 / 02 / 13 |
0

Монгол Улсын нийслэлийн удирдлага, Аялал жуулчлалын газраас өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг зохион байгууллаа.

Наадмыг үзэхээр ирсэн иргэд, жуулчид үндэсний сурын харваагаар цэцээ сорьж, шагай харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй, нохойтой чарга унан өдрийг зугаатай өнгөрүүлцгээв. Мөн тусгайлан зассан асарт жижиг, дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.  Нийслэлийн иргэдэд зориулсан энэхүү баярт очсон хүмүүс Цагаан сараар бие биедээ бэлэглэх зүйлсийг үндэсний үйлдвэрлэгчдынхээ бүтээгдэхүүнээс сонгон худалдаж авлаа. Тус арга хэмжээг зохион байгуулагчид өвлийн хүйтэн өдөр мөсөн талбайд зорин очсон иргэдээ  халуун цай, халуун чацарганаар үнэгүй дайлсан нь оролцогчдод ихээхэн таалагдав.

2017 / 02 / 08 |
0

МУЭ-ийн Үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 6-нд Монголын реалист зураач Х.Баярын “Монголын үнэртэй салхи” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

2017 / 02 / 07 |
0

Монгол үндэсний хувцасыг орчин үеийн загварын брэнд болгосон “Монгол костюмс” компани түүхийн музейд тавигдах үзмэрийн хувцасны захиалга авчээ.

2017 / 02 / 02 |
0

Богд хааны музейд нээгдсэн “Хатгамлах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнд Монголын сүүлчийн хаан Жавзандамба хутагт, түүний хатан Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, хөөрөгний даалин тавигдлаа.

2017 / 01 / 27 |
0

Монгол орны  нэрийн хуудас болсон нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг гадаад дотоодын олон нийтэд танилцуулах зорилготой тус музей 1956 онд байгуулагджээ.

Pages