Боловсрол

2017 / 02 / 17 | Баасан 15:21

МОСКВА. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри ирэх хичээлийн жилээс эхлэн Йелийн их сургуулийн боловсролын хөтөлбөрийг эрхлэн ажиллахаар болжээ. Энэ тухай баасан гарагт Associated Press агентлаг мэдээллээ.

2016 / 12 / 31 | Бямба 08:44

ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Ялгаварлан гадуурхлын улмаас сургууль завсардсан трансжендер хүмүүст туслах зорилго бүхий сургуулийг Энэтхэгийн Кочи хотод нээжээ.

2016 / 12 / 13 | Мягмар 12:57

ГАВАНА. /PrensaLatina/. Кубын төрийн мэдлийн харилцаа холбооны “Etecsa” компани интернэтэд холбогдох хурдыг нэмэгдүүлэх үүднээс Америкийн “Google” компанитай гэрээ байгуулжээ.

2016 / 12 / 07 | Лхагва 11:54

СИНГАПУР. /Reuters/. Математик, уран зохиол болон байгалийн ухааны хичээлийн сорилуудад дунд сургуулийн сурагчид нь хамгийн өндөр үнэлгээ авснаар Сингапур улс боловсролын стандартаар дэлхийд нэгдүгээрт оржээ.

2016 / 11 / 24 | Пүрэв 14:18

СӨҮЛ. /Yonhap/. Интернэт болон мэдээлэл технологийн бусад хэрэгслийг ашиглаж буй хэрэглэгчдийн тоогоор Өмнөд Солонгос дэлхийд нэгдүгээрт орж байна гэж НҮБ-ын агентлаг мэдэгдлээ. Тус улс энэ үзүүлэлтээр хоёр жил дараалан тэргүүллээ.

2016 / 11 / 17 | Пүрэв 09:53

ИСЛАМАБАД. /ВВС/. Пакистан дахь турк сургуулийн 100 гаруй багш нарт гэр бүлийнхэнтэйгээ энэ долоо хоногийн эцэс гэхэд нутаг буцахыг Исламабад тушаажээ.

2016 / 11 / 15 | Мягмар 16:01

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д сурч буй энэтхэг оюутнуудын тоо 25 хувиар нэмэгдэн түүхэн  дээд хэмжээнд хүрснийг 2015-2016 оны статистик үзүүлэлт харуулж байна.

2016 / 11 / 07 | Даваа 14:31

ТЕГЕРАН./IRNA/. Тегеран хотод болж буй Олон улсын хэвлэл мэдээллийн 22 дугаар үзэсгэлэнгийн үеэр Ираны “IRNA”, Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагууд хамтран фото зургийн үзэсгэлэн гаргажээ.

2016 / 11 / 03 | Пүрэв 13:53

АНКАРА./TurkeyTimes/. Туркийн Парламентын дарга Бюлент Арынч ердөө 10 жилийн өмнөх, одоогийнхоос эрс өөр дүр зургийг эргэн дурслаа. Тэр үед Монголд 5000 долларын цалинтай, тусгай орон байр, унах унаагаар хангагдсан сайхан ажил байна гэхийг нэгэн дипломатч сонсоод “аягатай цайгаа алдан унагаж” байжээ. “Би яавал тэнд амьдрах вэ?” гэж тэр дипломатч асууж байсныг Б.Арынч дурсав. Өндөр ур чадвартай турк багш нар тэнгэр газар шиг цалингийн ялгааг үл тоомсорлон ердөө 300 долларын цалинтайгаар монгол хүүхдүүдэд хичээл заахаар явж байсныг Б.Арынч онцлон дурдаж байжээ.

2016 / 10 / 26 | Лхагва 11:15

ЛОНДОН./Xinhua/. Их Британийн уран зохиолын салбар дахь хамгийн нэр хүндтэй шагнал болох Бүүкэрийн шагналыг “Sellout” өгүүллэгээрээ Америкийн зохиолч Пол Битти /Paul Beatty/ хүртжээ. 48 жилийн өмнөөс олгож эхэлсэн уг шагналыг АНУ-ын иргэн анх удаагаа хүртэж байгаа нь энэ юм.

Pages