Дэлхийд бидний тухай

2017 / 02 / 17 | Баасан 10:46

ЧЕЖҮ. /Енхап/. Өмнөд Солонгосын төрийн өмчит Чэжүгийн аялал жуулчлалын байгууллага Монгол Улсын аялал жуулчлалын нэгэн агентлагтай байгуулсан хамтын ажиллгааны хэлэлцээрийн хүрээнд Монголд хоёр явган аяллын зам тавьж, энэ оны зургадугаар сард хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ тухай БНСУ-ын  аялал жуулчлалын хамгийн том арал болох Чэжү арлын  "Чэжү Олле" явган замыг хариуцдаг “Чэжү Олле” сан мэдэгдлээ.

2017 / 02 / 17 | Баасан 10:05

СӨҮЛ. /chosun.com/. Ази даяар эрчимтэй тархаж буй Солонгосын поп хөгжмийн урсгалыг дагаад шоколадны экспортын хэмжээ нэмэгдсээр байна. БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, шоколадны экспорт 2011 онд 15.83 сая ам.доллароор хэмжигдэж байсан бол 2015 он гэхэд 43 хувиар өсөн 22.68 сая ам.долларт хүрчээ.

2017 / 02 / 17 | Баасан 09:12

БЭЭЖИН. /NHK/. Хахир хатуу өвөл болж байгаагийн улмаас хоол хүнсний хомсдолд орж, малаа алдаж буй Монголын малчдад яаралтай тусламж үзүүлэхийг Улаан загалмай нийгэмлэгийн албаны хүмүүс уриалж байна.

2017 / 02 / 14 | Мягмар 09:25

МОСКВА. /TASS/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дахь /ШХАБ/ Монголын ажиглагчийн статус ахина гэдэгт Москва найдаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилтой хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдлээ.

2017 / 02 / 09 | Пүрэв 11:17

ЭРХҮҮ./asiarussia.ru/. Шинэчлэн сайжруулсан ТВС-2МС онгоцыг нийлүүлэх талаар “Русавиапром” компани Монголын талтай хэлэлцээ хийж байна.

2017 / 02 / 09 | Пүрэв 11:08

ЗЕЛЕНОГРАД./insidethegames/. Сонсголын бэрхшээлтэй самбо бөхчүүдийн тэмцээнийг анх удаагаа зохион байгуулжээ.

2017 / 02 / 08 | Лхагва 16:49

ТОКИО. /Nikkei/. Эдийн засгаа жил бүр 6-8 хувиар тогтвортой өсгөх зорилгоор манай улс макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлж байна гэж Монголын Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японы “Nikkei Asian Review” сонинд нэгдүгээр сарын дундуур ярилцлага өгөхдөө хэлжээ.

2017 / 02 / 08 | Лхагва 12:55

ЛОНДОН. /ВВС/. Монголд 2000 гаруй бөхөн гөрөөс бог малын мялзан төст өвчнөөр үхээд байна. Энэ өвчний улмаас нэн ховордсон амьтдын тоонд ордог бөхөн гөрөөс устаж үгүй болох аюул нүүрлэжээ.

2017 / 02 / 07 | Мягмар 12:45

ХОНКОНГ. /Nikkei/. Зэсийн үнийн өсөлт, бууралтыг дэлхийн эдийн засагчид ажиглахдаа “Доктор Зэс” гэсэн хоч нэрийг голдуу ашигладаг. Гэр ахуйн цахилгаан бараанаас эхлүүлээд автомашин, цахилгааны кабель утас зэрэг асар олон тооны бүтээгдэхүүнийг хийхэд зэсийг ашигладаг бөгөөд энэ металлын үнэ бол дэлхийн эдийн засгийн байдлыг тодорхойлогч юм.

2017 / 02 / 06 | Даваа 15:54

БЭЭЖИН. /GlobalTimes/. Өрөө дарахад нь Засгийн газартаа туслахын тулд Монголын иргэд бэлэн мөнгө, алт, тэр ч байтугай адуу малаа хандивлаж байгаа нь тус улс эдийн засгийн хямралд орж, туйлдаад байгааг харууллаа гэсэн агуулга бүхий нийтлэлийг “Reuters” агентлаг гаргажээ. Харин ердөө 3.2 сая хүн амтай Монгол Улс дан ганц олон нийтийн хандиваар хямралыг даван гарч чадахгүй нь ойлгомжтой. БНХАУ Монголд тусламж санал болгох эсэх болон Хятадын “Бүс ба зам” санаачилга бүс нутгийн эдийн засгийг сэргээхэд ямар үүрэг гүйцэтгэх нь олны анхаарлыг татаж байна.

Pages