Дэлхийд бидний тухай

2016 / 02 / 17 | Лхагва 12:10

КАНБЕРРА. /power-technology/. Монголын нийслэл Улаанбаатар хотын дулааны IV цахилгаан станцын найман блокийг шинэчлэх ажлыг “Mitsubishi Hitachi Power Systems” /MHPS/ компани хийхээр болжээ.

2016 / 02 / 17 | Лхагва 11:22

СИНГАПУР. /Economywatch/. Монголын Засгийн газар “Гацуурт”-ын алтны ордыг ашиглах эрхийг “Сентерра Гоулд” компанид өглөө гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв. Тус ордын 66 хувийг “Сентерра Гоулд”, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмших ажээ. 2015 онд 3 орчим хувь байсан эдийн засгийн ядмагхан өсөлтөө Монгол энэ жил нэмэгдүүлэх зорилготой байна.

2016 / 02 / 16 | Мягмар 17:09

ВАШИНГТОН. /Eastwest/. БНХАУ-ын зах зээлтэй гүн холбоотой түүхий эд экспортлогч орон болох Монголд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсан болон түүхий эдийн ханшийн уналт хүндхэн цохилт болсон. Түүхий эдийн ханшийн уналт Монголд хэрхэн нөлөөлж байгаа тухай Олон улсын бодлогын зөвлөлийн  захирал Жонатан Беркшир Миллертэй ярилцлаа.

2016 / 02 / 16 | Мягмар 14:41

ТОКИО. /Thediplomat/. Монголын өрийн дийлэнх хэсгийг зохицуулах ОХУ-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ-ын парламентын дээд танхим баталсан байна. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын өрийг цайруулах уг хуулийг баталж, хүчин төгөлдөр болгожээ.

Pages