Дэлхийд бидний тухай

2016 / 11 / 03 | Пүрэв 17:22

ХОНКОНГ. /Nikkei/. Монгол Улс дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, Ази дахь хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай улс байсан нь саяхан. Гэтэл тус улс одоо эдийн засгийн хямралд орж, бүсээ чангалж байна.

Олон улсын валютын сангаас /ОУВС/ тусламж авах асуудлаарх хэлэлцээ одоо Монголд болж байгаа. Тус улсын албаны хүмүүс байгалийн баялаг ихтэй улс орондоо хөрөнгө оруулагчдыг татахаар энэ долоо хоногт Хонконгт ирсэн боловч тэднийг хөрөнгө оруулагчид тийм ч таатай хүлээж авсангүй.

2016 / 11 / 03 | Пүрэв 13:53

АНКАРА./TurkeyTimes/. Туркийн Парламентын дарга Бюлент Арынч ердөө 10 жилийн өмнөх, одоогийнхоос эрс өөр дүр зургийг эргэн дурслаа. Тэр үед Монголд 5000 долларын цалинтай, тусгай орон байр, унах унаагаар хангагдсан сайхан ажил байна гэхийг нэгэн дипломатч сонсоод “аягатай цайгаа алдан унагаж” байжээ. “Би яавал тэнд амьдрах вэ?” гэж тэр дипломатч асууж байсныг Б.Арынч дурсав. Өндөр ур чадвартай турк багш нар тэнгэр газар шиг цалингийн ялгааг үл тоомсорлон ердөө 300 долларын цалинтайгаар монгол хүүхдүүдэд хичээл заахаар явж байсныг Б.Арынч онцлон дурдаж байжээ.

2016 / 11 / 02 | Лхагва 11:09

СӨҮЛ. /Yonhap/. Төв Азийн Монгол Улс уурхайнуудад ажиллах хүмүүсийг гадаад улс орнуудаас татаж байгаатай холбоотойгоор Умард Солонгос иргэдээ тус улсад ажиллуулах арга замыг хайж байна гэж Америкийн нэгэн хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээнд дурджээ.

2016 / 10 / 21 | Баасан 12:39

ТОКИО. /Thediplomat/. Монгол Улсын Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар Монголын төсвийн дарамтыг багасгах зээлийн асуудлыг Олон улсын валютын сантай /ОУВС/ хэлэлцэхээр энэ сарын эхээр АНУ-ын нийслэл Вашингтон хотыг зорьжээ.

2016 / 10 / 07 | Баасан 13:56

ЛОНДОН. /ВВС/. 5.3 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтыг эн тэргүүнд тавин ажиллаж байгаа учраас Монгол Улс “Оюутолгой” төслөөс 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй гэж “Рио Тинто” групп мэдэгдэв.

2016 / 10 / 04 | Мягмар 12:46

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Хуурай замын цэргийн хүчнийхэн 2017 онд Энэтхэг, Монгол, Пакистан болон Вьетнам зэрэг улсын цэргүүдтэй хамтарсан сургуулилт хийнэ гэж тус улсын Хуурай замын цэргийн хүчний Ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюков мэдэгдлээ.

2016 / 10 / 03 | Даваа 10:53

ТОКИО. /natureworldnews/. Дэлхийд хамгийн томд тооцогдох үлэг гүрвэлийн хөлийн мөрийг Монголын говиос олж илрүүлжээ. Насанд хүрсэн хүнийн биеийн хэмжээтэй бараг тэнцэхүйц хөлийн мөрийг одоогоос 70-90 сая  жилийн тэртээ амьдарч байсан титанозавр гэдэг үлэг гүрвэлийнх гэж судлаачид үзэж байна.

2016 / 09 / 28 | Лхагва 09:08

ЖЕНЕВ. /weforum/. Швейцарьт төвтэй “Дэлхийн эдийн засгийн форум” ашгийн бус сангаас өнөөдөр гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадварын итгэлцүүр-2016” тайланд Монгол Улс 104 дүгээр байрт жагсчээ.

2016 / 09 / 28 | Лхагва 09:04

МОСКВА./TASS/. Орос, Хятад хоёр улсыг Монголоор дайруулан холбох тээврийн коридор байгуулах тухай улс хоорондын хэлэлцээрт энэ оны 12 дугаар сард гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ тухай “Росавтотранспорт” агентлагийн ерөнхий захирал Алексей Двойных ярьсныг “Известия” сонин уламжилжээ.

2016 / 09 / 27 | Мягмар 14:52

ПАРИС. / ceasiamag/. Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын хөдөө орон нутгийн оршин суугчдыг гэрэл цахилгаанаар хангахад чиглэсэн “Гэрэлтүүл!” гэдэг нэртэй нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүүлж эхэлснээ Францын “Schneider Electric” компани мэдэгдлээ.

Pages