Дэлхийд бидний тухай

2016 / 04 / 01 | Баасан 15:17

МАКАО. /Macaudailytimes/. Гадаадын уул уурхайн компаниудад хөнгөлөлт үзүүлж байгааг эсэргүүцсэн хэдэн мянган иргэн Монголын нийслэл Улаанбаатарт жагсаал зохион байгуулж, нурах дөхсөн эдийн засгийг сэргээх арга хэмжээ авахыг шаарджээ.

2016 / 03 / 30 | Лхагва 13:29

БЭЭЖИН. /sina/. Монголын “Тэсо” корпорацийн БНХАУ-д байгуулсан анхны салбар компани Эрээн хотын “Содон” импорт, экспортын компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус хотноо албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ үеэр бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ зохион байгуулсан гэж ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл, мэдээллийн алба мэдэгдэв.

2016 / 03 / 30 | Лхагва 13:28

ЖӨНЖОУ. /people/. БНХАУ-ын тахиа, гахайн мах үйлдвэрлэгч 20 компани Монгол руу мах экспортлох албан ёсны эрхийг тус улсын эрх бүхий байгууллагуудаас авсан байна.

2016 / 03 / 30 | Лхагва 13:26

НАГАИЗҮМИ. /at-s/. Энэ сарын 5-ны өдөр Япон Улсын Шизүока  мужийн хавдар судлалын төв  “Шизүока хавдрын бага хурал-2015”-ыг тус мужийн Нагаизүми хотод зохион байгууллаа.

2016 / 03 / 30 | Лхагва 13:24

ХӨЛӨНБУЙР ХОТ. /hlbrdaily/. БНХАУ-ын Хөлөнбуйрын Улаан загалмай нийгэмлэг Монголын Дорнод аймгийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран тусламжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Хөлөнбуйр хотын шинэ дүүргийн захиргааны газарт зохион байгууллаа.

2016 / 03 / 30 | Лхагва 12:09

АЧИНСК. /vesti/. ОХУ-ын Красноярскийн хязгаарын Ачинск хотын үйлдвэрийн сүүнээс пенициллин илэрчээ. Ийм антибиотикийг Монгол руу экспортлох ёстой байсан их хэмжээний сүүнээс илрүүлсэн байна.

2016 / 03 / 30 | Лхагва 11:12

ТОКИО. /huffingtonpost/. 2014 оны зун үүссэн цаг уурын ЭНСО буюу Эль-Ниньо өмнөдийн хэлбэлзэл нь Этиоп зэрэг Африк тивийн олон оронд ган гачиг, цаашлаад хүнсний хомсдолд ороход нөлөөлж байна. Түүнээс гадна, Зүүн-Өмнөд Ази, Номхон далайн  улсуудад ч мөн хур тунадасны хэмжээ багасах зэрэг нөлөөг үзүүлж байгаа юм.

2016 / 03 / 30 | Лхагва 11:10

БЭЭЖИН. /chinanews/. БНХАУ-ын Шинжаан-Уйгарын ӨЗО-ы Хами бүс нутгийн хяналт, хорио цээрийн газраас мэдээлснээр, тус бүс нутгийн хяналт, хорио цээрийн газар энэ сарын 2-ны өдөр Монгол Улсаас импортолж буй 16 тонн хонины хөлдөөсөн, ястай махыг гаалиар нэвтрүүлэхээр болсон байна. Дараагийн өдөр нь эдгээр махыг Шинжаан-Уйгарын ӨЗО Лаоемяо боомтоос Хятадын хойд болон зүүн хойд бүс нутаг руу борлуулахаар нийлүүлжээ. Шинжааны боомтоор 20 гаруй жилийн дараа анх удаа мах импортолж буй нь энэ бөгөөд мөн Хятад улс анх удаагаа Монгол Улсаас хонины мах импортолж буй аж.

2016 / 03 / 30 | Лхагва 11:08

ТОКИО. /synodos/. ...Ай одоо ам асууя. Онгод дуудаж зам асууя.

Монгол ах дүүсийнхээ амар мэндийг асууя.

Миний Монголын газар шороо бүрэн бүтнийг асууя.

Авилгал, дарангуйлал үгүй болох уу асууя.

Ард олон, ядуусыг юу болохыг асууя.

Үгүй. Хариулах хүн байхгүй. Битгий асуу.

Өнгөрсөн амьдралдаа сэтгэл хангалуун бус онгод дуудаж асуу....

 Монголын хип хоп “Айстоп” хамтлагийн “Ам асууя” дууны хэсгээс

2016 / 03 / 30 | Лхагва 09:18

ЦЮРИХ. /OpenPR/. Шинэ интернэт сүлжээ Төв Ази болон Монгол Улсаар аялах боломжийг хялбаршуулж байна.

Pages