Нийгэм

2017 / 02 / 14 | Мягмар 15:26

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Холбооны шүүх хэрүүлийн бай болоод байгаа газрын тос дамжуулах хоолойн Хойд Дакот дахь хэсгийг барих ажлыг зогсоохыг шаардсан Хойд Америкийн уугуул омгийнхны хоёр төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

2017 / 02 / 13 | Даваа 16:49

МОСКВА. /TASS/. Ус нөөцлөх далан нурах аюултай болсон тул АНУ-ын Калифорни муж улс дахь Оровилл далангийн ойролцоо оршин суудаг айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн холбогдох албаныхан шийдвэрлэжээ. Энэ тухай Reuters  агентлаг мэдээллээ.

2017 / 02 / 13 | Даваа 09:51

ХЕЛЬСИНКИ. /TASS/. Орогнол хүсэгчдийг Финландаас албадан гаргахыг эсэргүүцсэн болон дэмжсэн цуглаанууд Хельсинки хотод гуравдахь хоногтоо дараалан үргэлжилж байна.

2017 / 02 / 11 | Бямба 09:23

ПАРИС. /АР/. Францын өмнөд нутгийн нэгэн хотод террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан дөрвөн этгээдийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн нэг нь 16 настай охин аж.

2017 / 02 / 11 | Бямба 08:26

ХОНКОНГ. /ВВС/. Нэгэн этгээд Хонконгийн метроны вагонд гал тавьсны улмаас наад зах нь 17 хүн утаанд хордож,түлэгдэж бэртжээ.

2017 / 02 / 10 | Баасан 17:18

МОСКВА. /ТАСС/. Зөвлөлтийн домогт тагнуулч, ОХУ-ын баатар Алексей Ботянд Ерөнхийлөгч Владимир Путин төрсөн өдрийн мэндчилгээ илгээж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.   

2017 / 02 / 10 | Баасан 14:10

ЖАКАРТА. /Antara/. Индонезийн аялал жуулчлалын гол газар болох Бали аралд хөрсний нуралт болсны улмаас 10 гаруй хүн амь насаа алдаж, хоёр хүн хүнд бэртжээ.

2017 / 02 / 10 | Баасан 12:07

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Газар тариалангийн банкны мөнгө зөөх албаны нэгэн ажилтан бусад дөрвөн хамгаалагчаа хүлээд 6 сая юань /870 мянга орчим ам.доллар/-ыг хулгайлан зугтжээ. Энэ тухай өнөөдөр “Чайна дейли” сонин мэдээлэв.

2017 / 02 / 10 | Баасан 10:38

МОСКВА. /BBC/. Оросын агаарын цэргийн хүчнийхэн Сирийн хойд нутагт агаараас цохилт өгөх үеэрээ Туркийн гурван цэргийг санамсаргүйгээр хөнөөжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн талд эмгэнэл илэрхийллээ.

2017 / 02 / 10 | Баасан 10:33

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэй 114 насандаа таалал төгссөн тухай пүрэв гарагт “Фокс ньюс” телевиз мэдээлэв.

Pages