Нийгэм

2017 / 02 / 16 | Пүрэв 10:20

МОСКВА. /РИА Новости/. Австрийн Грац хотын нэгэн оршин суугч саяхан нүүж орсон байрныхаа хонгилоос 269,5 мянган евро олсон байна. Тэрбээр мөнгө олсон даруйдаа шууд цагдаагийн газар руу утасдан энэ тухай мэдэгдсэн тухай "Kronen Zeitung" сонинд бичжээ.

2017 / 02 / 16 | Пүрэв 09:34

МОСКВА. /TASS/. Цэргийн мэргэжилтнүүд Германы Майн дахь Франкфурт хотын олон улсын нисэх онгоцны буудалтай залгаа орших Кельстербах хотод даваа гарагт олдсон Дэлхийн II дугаар дайны үеийн дэлбэрээгүй бөмбөгийг аюулгүй болгожээ. Энэ тухай ДПА агентлаг цагдаагийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлэв.

2017 / 02 / 15 | Лхагва 16:48

ӨРӨМЧ. /CNN/. БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах оронд /ӨЗО/хутгаар зэвсэглэсэн этгээдүүд таван хүнийг хөнөөж, таван хүнийг шархдуулжээ.

2017 / 02 / 15 | Лхагва 14:55

НЬЮ-ЙОРК. /TASS/. Сэтэрч магадгүй болоод байгаа АНУ-ын Калифорни муж улсын нутаг дахь Оровилл нуурын далангийн ус зайлуулах үндсэн байгууламжийн засварт 100-гаас 200 сая доллар шаардагдахаар байна. Уг далан сэтрэх аюултай болсон тул 200 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

2017 / 02 / 15 | Лхагва 11:54

ЛОНДОН. /BBC/. Нью-Йоркийн шүүх 1979 онд Итан Патц гэдэг хүү ор сураггүй алга болсон хэргийг шийдвэрлэлээ. Дэлгүүрт ажилладаг байсан өдгөө 56 настай Педро Эрнандес гэгч этгээд хүүг хөнөөсөн болохыг шүүх тогтоожээ.  

2017 / 02 / 14 | Мягмар 15:26

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Холбооны шүүх хэрүүлийн бай болоод байгаа газрын тос дамжуулах хоолойн Хойд Дакот дахь хэсгийг барих ажлыг зогсоохыг шаардсан Хойд Америкийн уугуул омгийнхны хоёр төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

2017 / 02 / 13 | Даваа 16:49

МОСКВА. /TASS/. Ус нөөцлөх далан нурах аюултай болсон тул АНУ-ын Калифорни муж улс дахь Оровилл далангийн ойролцоо оршин суудаг айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн холбогдох албаныхан шийдвэрлэжээ. Энэ тухай Reuters  агентлаг мэдээллээ.

2017 / 02 / 13 | Даваа 09:51

ХЕЛЬСИНКИ. /TASS/. Орогнол хүсэгчдийг Финландаас албадан гаргахыг эсэргүүцсэн болон дэмжсэн цуглаанууд Хельсинки хотод гуравдахь хоногтоо дараалан үргэлжилж байна.

2017 / 02 / 11 | Бямба 09:23

ПАРИС. /АР/. Францын өмнөд нутгийн нэгэн хотод террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан дөрвөн этгээдийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн нэг нь 16 настай охин аж.

2017 / 02 / 11 | Бямба 08:26

ХОНКОНГ. /ВВС/. Нэгэн этгээд Хонконгийн метроны вагонд гал тавьсны улмаас наад зах нь 17 хүн утаанд хордож,түлэгдэж бэртжээ.

Pages