Нийгэм

2015 / 09 / 08 | Мягмар 13:50

ТЯНЬЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Тяньжин хотод өнгөрсөн сард дэлбэрэлт болсон газарт амь эрсдэгсдийн дурсгалд зориулан хөшөө босгоно.

2015 / 09 / 08 | Мягмар 12:49

ТОКИО. /RIA Novosti/. 1950-1953 оны Солонгосын дайны үед хуваагдсан гэр бүлүүдийг Өмнөд болон Умард Солонгос ирэх сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцсон тухай Ёнхап агентлаг мэдээлж байна.

2015 / 09 / 08 | Мягмар 12:22

ДУБЛИН. /Xinhua/. Тодорхой цаг хугацаанд, нэг удаад 5000 орчим дүрвэгчийг Ирланд хүлээн авч чадна гэж тус улсын Ерөнхий сайдын орлогч Жоан Буртон гэж мэдэгдсэн байна.

2015 / 09 / 07 | Даваа 15:17

БЕРЛИН. /RIA Novosti/. Унгар, Грек болон Италийн нутаг дэвсгэрт байгаа 31443 дүрвэгчийг Герман улс нэмж хүлээж авах бөгөөд энэ нь Европын Холбооны бусад орны хүлээн авч байгаагаас хамаагүй олон болох тухай “Welt am Sonntag” сонинд Европын комиссын баримт бичгээс иш татан ням гарагт мэдээлжээ. Уг баримт бичгийн энэ долоо хоногт нийтлэх аж.

2015 / 09 / 05 | Бямба 12:45

ЛОНДОН. /ВВС/. Туркийн эрэгт цогцос нь шидэгдсэн байсан гурван настай сири хүүгийн аав “ВВС” телевизэд ярилцлага өгчээ.

2015 / 09 / 05 | Бямба 12:43

ПАРИС. /Xinhua/. Энэтхэгийн далайд орших, Францын Реюньон арлаас олдсон нисэх онгоцны нэг хэсэг бололтой зүйл 2014 оны гуравдугаар сард “МН370” дугаарын нислэг үйлдэж яваад алга болсон, Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисэх онгоцны нэг хэсэг мөн болох нь тодорхой болсон гэж Парисын прокурор Франсуа Молинс мэдэгдлээ.

2015 / 09 / 05 | Бямба 12:42

ВАШИНГТОН. /VOA/. Туркийн эрэгт шидэгдсэн бяцхан сири хүүгийн цогцосны зураг өчигдөр Европын сонингуудаар гарч, тус тивийнхнийг цочирдууллаа.

2015 / 09 / 05 | Бямба 12:41

САНА. /NHK/. Йеменд ажиллаж байсан Улаан загалмайн нийгэмлэгийн хоёр ажилтан амиа алдсантай холбогдуулан тус байгууллагын албаны хүмүүс Йемен дэх үйл ажиллагаагаа зогсоосон байна.

2015 / 09 / 05 | Бямба 12:39

БАГДАД. /ANADOLU/. Дайнд автсан Иракт өнгөрсөн наймдугаар сард хүчирхийллийн улмаас 1325 хүн амь үрэгдсэн гэж НҮБ-ын Иракт туслах хүчин мэдэгдлээ.

2015 / 09 / 05 | Бямба 12:38

КАТМАНДУ. /Prensa Latina/. Энэ оны дөрөв болон тавдугаар сард Балбад болсон хүчтэй газар хөдлөлтөөс амьд үлдсэн гурван сая орчим хүнд буюу Гималайн нурууны тус улсын хүн амын 10 орчим хувьд хоргодох байр, хоол хүнс, болон эм тариа хэрэгтэй байна гэж НҮБ мэдэгдлээ.

Pages