Нийгэм

2017 / 02 / 10 | Баасан 17:18

МОСКВА. /ТАСС/. Зөвлөлтийн домогт тагнуулч, ОХУ-ын баатар Алексей Ботянд Ерөнхийлөгч Владимир Путин төрсөн өдрийн мэндчилгээ илгээж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.   

2017 / 02 / 10 | Баасан 14:10

ЖАКАРТА. /Antara/. Индонезийн аялал жуулчлалын гол газар болох Бали аралд хөрсний нуралт болсны улмаас 10 гаруй хүн амь насаа алдаж, хоёр хүн хүнд бэртжээ.

2017 / 02 / 10 | Баасан 12:07

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Газар тариалангийн банкны мөнгө зөөх албаны нэгэн ажилтан бусад дөрвөн хамгаалагчаа хүлээд 6 сая юань /870 мянга орчим ам.доллар/-ыг хулгайлан зугтжээ. Энэ тухай өнөөдөр “Чайна дейли” сонин мэдээлэв.

2017 / 02 / 10 | Баасан 10:38

МОСКВА. /BBC/. Оросын агаарын цэргийн хүчнийхэн Сирийн хойд нутагт агаараас цохилт өгөх үеэрээ Туркийн гурван цэргийг санамсаргүйгээр хөнөөжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн талд эмгэнэл илэрхийллээ.

2017 / 02 / 10 | Баасан 10:33

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэй 114 насандаа таалал төгссөн тухай пүрэв гарагт “Фокс ньюс” телевиз мэдээлэв.

2017 / 02 / 08 | Лхагва 16:38

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп нэр төрийг нь гутаасан нийтлэл бичсэн Мэриленд муж улсын блогч Уэбстер Тарпли-тай холбоотой хэргийг шүүхийн бус журмаар зохицуулж чаджээ.

2017 / 02 / 08 | Лхагва 15:29

БИШКЕК. /TASS/. Киргиз улсын иргэд Бишкек хотын нисэх онгоцны буудлын ойролцоо ачааны “Бойнг-747” онгоц осолдох үед амиа алдсан болон янз бүрийн байдлаар хохирсон хүмүүсийн гэр бүлийнхэнд тусламж болгон 1 сая гаруй доллар цуглуулжээ.

2017 / 02 / 08 | Лхагва 09:20

ВИТОРИЯ. /ВВС/. Бразилын зүүн өмнөд нутгийн Витория хотын цагдаа нар ажил хаялт зарласны улмаас гэмт хэрэг газар авч, олон арван хүн амь үрэгдсэний дараа тус хот руу 1000 гаруй цэрэг илгээжээ.

2017 / 02 / 07 | Мягмар 16:55

ЛОНДОН./BBC/. "Alaska Airlines" агаарын тээврийн компанийн нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэй ариун цэврийн өрөөнд үлдээсэн зурвасыг  уншсанаар хүний наймааны хохирогчийг аварчээ.

2017 / 02 / 07 | Мягмар 10:21

КАБУЛ./Xinhua/. Өнгөрсөн онд Афганистанд амь үрэгдэж, шархадсан хүмүүсийн тоо өмнөх оныхоос даван 11 мянга гаруйд хүрчээ. 

Pages