Нийгэм

2017 / 01 / 30 | Даваа 14:25

ОТТАВА. /Reuters/. Өчигдөр орой Канадын Квебэк мужийн нэгэн сүм рүү зэвсэгт этгээдүүд дайран орж, зургаан хүний аминд хүрч, найман хүнийг шархдуулсныг тус  улсын Ерөнхий сайд Жастин Трюдо “лалын шашинтнуудыг онилсон террорист халдлага” гэж тодорхойллоо.

2017 / 01 / 30 | Даваа 13:16

МОСКВА./TASS/. Нацист Германы үзэл суртал эрхэлсэн сайд асан Йозеф Геббельсийн туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Брунгильда Помзель гэдэг эмэгтэй 106 насандаа Мюнхен хотод нас баржээ. Энэ тухай Германы Дойче Велле агентлаг мэдээллээ.

2017 / 01 / 30 | Даваа 10:45

ОТТАВА. /ВВС/. Канадын Квебэк мужид таван хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ.

2017 / 01 / 30 | Даваа 08:27

ВАШИНГТОН. /VOA/. Ойрхи Дорнод болон Африкийн долоон улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох тухай зарлигийг Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасантай холбогдуулан Америкийн олон хотод эсэргүүцлийн жагсаал болж байна.

2017 / 01 / 29 | Ням 09:45

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Дүрвэгчдийг АНУ руу нэвтрэхийг түр хориглох тухай зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсны дараа Нью-Йорк хотын Жон Ф.Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал дээр 11 дүрвэгчийг баривчилжээ.

2017 / 01 / 29 | Ням 09:45

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хаврын баяр буюу Цагаан сараар тус улсын нийслэл Бээжин хот болон бусад хотод агаарын чанар эрс мууджээ. Салют буудуулж, галын наадам хийсэн болон цаг агаарын нөхцөл байдал нь агаарын бохирдол нэмэгдсэний гол шалтгаан аж.

2017 / 01 / 27 | Баасан 14:44

ЛОНДОН./BBC/. Олноороо хамтдаа сууж ажиллах зориулалттай нийтийн задгай оффисын байр нь чимээ шуугиан ихтэй, вирусын халдвар тараах магадлалтайгаас гадна хүний сэтгэн бодох үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Ийм учраас зарим компаниуд ажилтнуудаа тус тусдаа өрөөнд ажиллуулахаар шийдвэрлэжээ.

2017 / 01 / 24 | Мягмар 15:06

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын “China Petroleum and Chemical Corporation” буюу “Sinopec” компанийн тэргүүн асан Ван Теньпу-д авлигын хэргээр 15 жил 6 сарын хорих ял оноолоо.

2017 / 01 / 24 | Мягмар 13:34

БЭЭЖИН. /Sputnik/. Хятад улс “Дунфэн-41” гэдэг тив алгасах пуужингийн гурван бригадынхаа нэгийг Оростой хиллэдэг хойд нутгийн Хармөрөн мужид байрлуулсан байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

2017 / 01 / 24 | Мягмар 12:44

МОСКВА./TASS/. Нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ ОХУ-д 2009 оноос хойших хугацаанд 1,5 дахин буурсан тухай “Роспотребнадзор” буюу тус улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн байгууллага мэдээллээ.

Pages