Нийгэм

2017 / 01 / 23 | Даваа 15:20

БЭЭЖИН. /CNN/. БНХАУ-ын Засгийн газар “хоёр хүүхэд” бодлого баталснаар өнгөрсөн онд Хятадад өмнөх оныхтой харьцуулахад төрөлтийн тоо 1.3 саяар нэмэгдэн 17.86 саяд хүрчээ. Гэхдээ энэ бодлого нь хүн амын насжилт явагдаж, ажиллах хүчний тоо буурч байгаа өнөө үед асуудлыг шийвэрлэхэд хангалтгүй байна.

2017 / 01 / 23 | Даваа 09:46

ШИНЭ-ДЕЛИ./ВВС/. Энэтхэгийн Андра-Прадеш мужид галт тэрэг замаасаа гарсны улмаас наад  зах нь 39 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртсэн тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

2017 / 01 / 22 | Ням 12:09

ВАШИНГТОН. /CNN/. Бямба гарагт АНУ-ын Вашингтон, Лос-Анжелес, Бостон, Нью-Йорк, Чикаго зэрэг хотууд болон бусад олон улс оронд хэдэн зуун мянган хүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг уриалахын сацуу шинэ Ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцэн жагслаа.

2017 / 01 / 21 | Бямба 03:16

ВАШИНГТОН. /CNN/. Вашингтон хотод АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолтой давхцан өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр цагдаа болон өөр нэг хүн гэмтэж бэртэж, 95 жагсагч баривчлагджээ.  

2017 / 01 / 20 | Баасан 13:47

ВАШИНГТОН. /VOA/. Хар тамхины мафийн толгойлогч Хоакин "Эль Чапо" Гусманыг пүрэв гарагт АНУ-д шилжүүлэн өглөө гэж Мексикийн Засгийн газар мэдэгдсэн байна.

2017 / 01 / 19 | Пүрэв 08:27

МОСУЛ. /Xinhua/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн гол түшиц газар болох Мосул хотын зүүн хэсгийг бүрэн хяналтандаа авсан гэж Иракийн засгийн газар мэдэгдлээ.

2017 / 01 / 18 | Лхагва 16:09

ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн өмнөд нутгийн Тамил-Наду мужид бухтай тулалдахыг хориглосныг эсэргүүцэн олон мянган хүн жагсаал хийжээ. 

2017 / 01 / 18 | Лхагва 10:40

ЛАГОС. /Xinhua/. Нигери улсын Борно мужийн зүүн хойд хэсэгт орших Ранн хот дахь дүрвэгсдийн хуаранг тус улсын агаарын цэргийн хүчний нисэх онгоц “андууран” бөмбөгдсөний улмаас 52 хүн амь үрэгдэж, олон хүн шархаджээ.

2017 / 01 / 17 | Мягмар 13:08

ЙЕМЕН./Reuters/. “Хусит” бүлэглэлийн босогчид болон Йемений засгийн газрыг дэмждэг Саудын Арави тэргүүтэй эвслийн хооронд дэгдсэн дайны явцад наад зах нь 10 мянган хүн амь үрэгдээд байна гэж НҮБ мэдэгдлээ.

2017 / 01 / 17 | Мягмар 08:41

ИСТАНБУЛ. /Anadolu/. Нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Истанбул хотын шөнийн цэнгээний газарт 39 хүний аминд хүрсэн халдлагыг үйлдсэн этгээдийг Туркийн цагдаа нар баривчилжээ.

Pages