Сонин хачин

2016 / 03 / 22 | Мягмар 12:15

ЛОНДОН. /Guinnessworldrecords/. Энэ сарын эхээр Монголд болсон тэмээний баяраар 1108 тэмээ уралдаж, түүхэнд бичигдлээ.

2016 / 03 / 16 | Лхагва 14:27

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Шоронгоос оргосон хоёр хоригдлыг баривчлахад цагдаа нарт тусалсан Сан-Франциско хотын орон гэргүй залуу Мэтью Хей-Чепменад 100 мянган долларын шагнал өгөхөөр болжээ.

2016 / 03 / 10 | Пүрэв 12:23

ЛОНДОН. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлийн 22000 босогчийн нэр, гэр бүлийн тухай мэдээлэл, утасны дугаар, хаяг зэргийг агуулсан хэдэн арван мянган баримт бичгийг олсон тухайгаа Их Британийн “Sky News” телевиз мэдээлэв.

2016 / 03 / 09 | Лхагва 16:16

ЛХАС. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Түвдийн өөртөө засах орны уламжлалт оршуулгын ёслол болох тэнгэрийн оршуулгын газрыг хамгаалах, засахад ирэх таван жилд 75 сая доллар зарцуулна гэж тус бүс нутгийн эрх баригчид мэдэгдэв.

2016 / 03 / 02 | Лхагва 10:13

ВАШИНГТОН. /ВВС/. 2011 онд амиа алдсан “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама Бен Ладен 29 орчим сая долларын хөрөнгө үлдээжээ.

2016 / 02 / 22 | Даваа 10:43

НЬЮ-ЙОРК. /TASS/. Домогт Битлз хамтлагийн гишүүн, алдарт хөгжимчин Жон Ленноны туг үс Америкийн Техас муж улсын Даллас хотод болсон дуудлага худалдаагаар 35 мянган долларын үнэ хүрч зарагджээ. Энэ тухай уг дуудлага худалдааг зохион байгуулсан “Heritage Auctions” ордон мэдээлсэн байна. Дуудлага худалдааны тус ордон эхлээд 10 мянга орчим долларын орлого олно гэж төлөвлөж байжээ.

2016 / 02 / 19 | Баасан 14:56

МАУНТ-ПОКОНО. /AP/. АНУ-ын Пеннсилвани муж улсын иргэн, 81 настай эмгэн түрийвчийг нь хулгайлсан хоёр хулгайчийг машинаараа хөөж, мөргөн, тэднийг баривчлахад цагдаа нарт тусалсан байна.

2016 / 02 / 19 | Баасан 10:12

БЕРЛИН. /faz/. 1870 онд Парисаас шилэн лонхонд захидал хийж, Норманд нутаг руугаа хэл хүргэх далайд хөвүүлсэн нь сая Австралийн Брисбен хотоос олджээ. Энэ баримт бичиг Германы бүслэлтийн өдрүүдийн талаарх мэдээллийг өглөө.

2016 / 02 / 18 | Пүрэв 11:27

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн “Ringing Bells” компани дэлхийн хамгийн хямд ухаалаг утас үйлдвэрлэнэ.

2016 / 02 / 12 | Баасан 12:45

ЛОНДОН. /TASS/. Одоогоос 104 жилийн өмнө Атлантын далайд сүйрсэн зорчигч тээврийн “Титаник” хөлөг онгоцыг яг дуурайлган бүтээсэн “Титаник-2” хөлөг онгоц 2018 онд анхны аяллаа хийнэ. Энэ тухай уг төслийг хэрэгжүүлэгч “Blue Star Line” компанийн төлөөлөгч Британийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Тус компанийг Австралийн уул уурхай магнат Клайв Палмера эзэмшдэг аж.

Pages