Соёл урлаг

2017 / 02 / 20 | Даваа 16:55

ЛОНДОН. /BBC/. Поп дуучин Кеша өөрийн продюсороор нь ажиллаж байсан Доктор Люкыг буруутгасан цахим харилцан яриа нь Америкийн хэвлэл мэдээлэлд гарах болжээ.

2017 / 02 / 20 | Даваа 12:22

МОСКВА. /TASS/. Испанийн хөлбөмбөгийн “Реал” клубын довтлогч Криштиан Роналду, Америкийн жүжигчин Анжелина Жоли хоёр Туркийн цуврал кинонд тоглохоор болжээ. Энэ тухай Daily Sabah сонинд мэдээллээ.

2017 / 02 / 17 | Баасан 16:46

КИЕВ./TASS/. "Евровидение-2017" дууны тэмцээний тасалбар Украины хар зах дээр 1403 еврогийн үнэд хүрч байгаа тухай тасалбар борлуулалтын Concert.ua албан ёсны цахим хуудасны захирал Дмитрий Чинь ярьжээ.

2017 / 02 / 17 | Баасан 15:34

НЬЮ-ЙОРК./ТАСС/.Америкийн Кантри хөгжмийн академийн гол шагналуудын эзнээр дуучин, хөгжмийн зохиолч Кит Урбан тодорчээ. Шилдгүүдийг энэ сарын 16-ны өдөр CBS сувгаар зарласан бөгөөд шагнал гардуулах ёслол энэ оны дөрөвдүгээр сард Невада муж улсын Лас-Вегас хотод болно.

2017 / 02 / 16 | Пүрэв 13:36

НЬЮ-ЙОРК./ТАСС/. Холливудын “Warner Bros” кино студи “Амиа хорлогчдын салаа” (Suicide Squad) уран зөгнөлт тулаант киноны хоёрдугаар ангийг найруулах саналыг жүжигчин, найруулагч бөгөөд продюссер Мел Гибсонд тавьжээ.

2017 / 02 / 16 | Пүрэв 13:35

НЬЮ-ЙОРК./ТАСС/.Канадын нэрт дуучин Жастин Бибер бие хамгаалагчдын хамт намайг зодсон  гэж АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотын оршин суугч Родни Кэннон цагдаагийн газарт гомдол гаргажээ.

2017 / 02 / 13 | Даваа 16:33

ЛОС-АНЖЕЛЕС./CNN/. Орон нутгийн цагаар ням гарагийн орой АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо болсон Грэммийн шагнал гардуулах 59 дэх удаагийн ёслолын үеэр Английн поп од Адель "Hello" дуугаараа “шилдэг дуу” болон “шилдэг бичлэг”-ийн шагнал хүртлээ.

2017 / 02 / 13 | Даваа 15:34

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Өнгөрсөн оны нэгдүгээр сард нас нөгчсөн Английн нэрт дуучин Дэвид Боуигийн хамгийн сүүлд гаргасан “Blackstar” цомог Грэммийн шагнал гардуулах 59 дэх удаагийн ёслолын үеэр “шилдэг альтернатив дууны цомог”-оор тодорлоо.

2017 / 02 / 13 | Даваа 13:54

ЛОС-АНЖЕЛЕС. /СNN/. Лос-Анжелес хотноо болж буй Грэммийн шагнал гардуулах 59 дэх удаагийн ёслолын үеэр “21 Pilots” хамтлаг “Best Pop Duo” буюу “шилдэг поп хоршил”-оор тодорчээ.

2017 / 02 / 13 | Даваа 13:30

МОСКВА. /Sputnik/. Грэммийн долоон удаагийн шагналт, Америкийн домогт жааз дуучин Эл Жерро 76 насандаа Лос-Анжелес хотноо таалал төгсчээ.

Pages