Спорт

2017 / 01 / 16 | Даваа 14:36

МОСКВА./TASS/. “Оклахома” багийн холбон тоглогч Рассел Уэстбрүк  Үндэсний сагсан бөмбөгийн лигийн нэг улирлын хугацаанд гүйцэтгэсэн трипл-даблийн тоогоор домогт Мэжик Жонсоныг гүйцэж түрүүллээ.  

2017 / 01 / 16 | Даваа 13:25

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн хоёр удаагийн “Оны шилдэг тоглогч” Роналдиньо энэ онд Өмнөд Америкийн хөлбөмбөгийн нэгэн клубийн бүрэлдэхүүнд орж, хөлбөмбөгийн ертөнцөд буцаж ирэхээр төлөвлөж байгаа тухай түүний ах бөгөөд менежер нь мэдэгдлээ.

2017 / 01 / 16 | Даваа 11:02

МОСКВА./TASS/. “Реал” багийн хөлбөмбөгчид Испанийн аварга шалгаруулах тэмцээний 18 дахь тойргийн тоглолтод “Севилья” багийн талбайд 1:2 харьцаагаар хожигдсоноор тэдний 40 тоглолт дараалан хожигдолгүй явж байсан их цуврал тасарлаа.

2017 / 01 / 13 | Баасан 10:05

МОСКВА./TASS/. 2008 оны Бээжингийн Олимпоос алтан медаль хүртсэн Хятадын хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчид болох Цао Лэй /-75 кг/, Чэнь Сеся /-48 кг/, Лю Чуньхун /-69 кг/ нараас авсан сэргээшийн шинжилгээнийг сорьцыг дахин шалгасны дараа эдгээр гурван тамирчны үзүүлсэн амжилтыг хүчингүй болгох шийдвэрийг Олон улсын Олимпын хороо гаргалаа.  

2017 / 01 / 12 | Пүрэв 14:38

МОСКВА./TASS/. Оросын довтлогч Александр Овечкин Үндэсний хоккейн лигийн /NHL/ аварга шалгаруулах тэмцээнүүдэд 1000 оноо авсан нь түүний өөрийнх нь хувьд төдийгүй Оросын хоккейн спортын түүхэнд асар том амжилт юм гэж ЗХУ болон ОХУ-ын нэрт хоккейчин Игорь Ларионов үнэлсэн байна.

2017 / 01 / 12 | Пүрэв 10:42

МОСКВА. /TASS/. 2011 онд санхүүгийн “шударга тоглолт”-ын /fair-play/  системийг нэвтрүүлснээр Европын хөлбөмбөгийн клубүүдийн алдагдал 81 хувиар буурлаа гэж УЕФА-гийн санхүүгийн тайланд дурдсан байна.

2017 / 01 / 11 | Лхагва 13:10

ЛОНДОН./BBC/. 19 улсын сэргээштэй тэмцэх үндэсний агентлагуудын /NADO/ тэргүүн нар олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй байх, олон улсын тэмцээн уралдааныг тус улсад зохион байгуулахгүй байхыг шаардлаа.

2017 / 01 / 11 | Лхагва 10:28

ЦЮРИХ. /Xinhua/. Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-ий шувтаргын шатанд одоогийнхоос 16-гаар олон баг буюу 48 баг оролцоно гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ мэдэгдлээ.

2017 / 01 / 10 | Мягмар 13:55

ЦЮРИХ. /ВВС/. Швейцарийн Цюрих хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гаас анх удаагаа зохион байгуулсан Оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын /Best Fifa Football Awards/ үеэр Португалын довтлогч Криштиану Роналду-г  “ФИФА-гийн шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин”-өөр шалгарууллаа. 

2017 / 01 / 10 | Мягмар 13:33

БУЭНОС-АЙРЕС./TASS/. Хэсэг танхай хүмүүс Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессигийн хөшөөний дээд хэсгийг тасдан хаяжээ. Энэ тухай даваа гарагт Буэнос-Айрес хотын захиргаа мэдэгдсэн байна.

Pages