Улс төр

2017 / 03 / 29 | Лхагва 12:25

БЕРЛИН./ВВС/. Манай улсад амьдарч байгаа туркчуудыг тагнахыг Туркийн талд зөвшөөрөхгүй гэж Германы Дотоод хэргийн сайд Томас Де Мейзьер мэдэгдлээ.

2017 / 03 / 29 | Лхагва 11:43

ЯМУСУКРО. /VOA/. 2001 оны сонгуулийн дараа дэгдсэн хүчирхийллийн үеэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж байсан Кот-д’Ивуар улсын тэргүүн хатагтай асан Саймон Гбагбог мягмар гарагт тус улсын шүүх гэм буруугүй үзжээ.

2017 / 03 / 29 | Лхагва 11:35

ЛОНДОН. /Nikkei/. Европын Холбооноос /ЕХ/ гарах асуудлаарх хэлэлцээг /Brexit/ хийж эхлэх хүсэлтээ Их Британи улс өнөөдөр албан ёсоор тус холбоонд мэдэгдэнэ. Энэ нь тус бүс нутгийн эвслийн түүхэн дэх хамгийн амаргүй хэлэлцээ болох төлөвтэй байна.

2017 / 03 / 29 | Лхагва 11:22

ЛОНДОН. /BBC/. Шотландын тусгаар тогтнолын асуудлаар шинээр санал асуулга явуулахыг Шотландын парламент дэмжлээ. Ийм санал асуулга явуулахын тулд тус улсын Ерөнхий сайд Никола Стержен ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа юм.  

2017 / 03 / 29 | Лхагва 10:48

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Сенатын танхим мягмар гарагийн хуралдаанаараа Черногор улсыг НАТО-д элсүүлэх протоколыг соёрхон батлалаа. Протоколыг Сенатын 97 гишүүн дэмжиж, хоёр гишүүн татгалзжээ.

2017 / 03 / 29 | Лхагва 10:15

ВАШИНГТОН. /Reuters/. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийг дахин нягтлах тухай тусгай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт гарын үсэг зурлаа.

2017 / 03 / 28 | Мягмар 11:36

СОФИЯ. /TASS/. Болгарын сонгуулийн төв комисс парламентын ээлжит бус сонгуулийн санал хураалтын эцсийн дүнг зарлахад “Болгарын Европын хөгжлийн төлөөх иргэд” /БЕХТИ/ нам сонгуульд ялсан байна.

Шинэ парламентад улс төрийн таван хүчний төлөөлөл сонгогджээ. "БЕХТИ" намд сонгогчдын 32,65 хувь буюу 1,114 сая хүн саналаа өгсөн бол Болгарын Социалист намын" төлөө 27,20 хувь буюу 955 мянган хүн, “Нэгдсэн эх орончид” эвслийн төлөө сонгогчдын 9,07 хувь нь саналаа өгчээ.

2017 / 03 / 28 | Мягмар 11:28

СӨҮЛ./Yonhap/. Өмнөд Солонгост удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах эхний шатны сунгаанд тус намын даргаар ажиллаж байсан хүн яллаа.

2017 / 03 / 28 | Мягмар 10:24

АНКАРА./VOA/. “Amnesty International”  байгууллага олон нийтийн мэдээллийн хэрэгслийг боомилохоо зогсоож, шоронд хоригдож буй сэтгүүлчдийг суллахыг Турк улсын Засгийн газарт хандан уриаллаа.

2017 / 03 / 28 | Мягмар 10:10

НЬЮ-ЙОРК./Kyodo/. Цөмийн зэвсгийг хуулиар хориглох тухай гэрээний талаарх хэлэлцээ цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн оролцоогүйгээр Нью-Йорк хотод НҮБ-ын төв байранд даваа гарагт эхэлжээ.

Pages