Улс төр

2017 / 03 / 27 | Даваа 13:14

ЛОНДОН./BBC/. Ням гарагт Орост болсон авлигын эсрэг жагсаал цуглаанд оролцсон хэдэн зуун хүнийг баривчлан саатуулсныг АНУ-ын Төрийн Департамент буруушаав. Энэ хэрэг явдал нь ардчиллын үнэт зүйлсийг доромжилсон үйлдэл боллоо гэж Төрийн Департамент үзжээ.

2017 / 03 / 27 | Даваа 12:43

ИСЛАМАБАД. /VOA/. Пакистан улс Афганистантай залгаа хилийнхээ дагуу хана босгож эхэлснээр хил дамнан үйлдэж буй халдлагад өртөмтгий бүс нутгуудаа хамгаалахыг зорьж байна.

2017 / 03 / 27 | Даваа 12:33

ВАШИНГТОН. /VOA/. Ням гарагт Саар мужид болсон сонгуульд Германы Канцлер Ангела Меркелийн баруун төвийн үзэлт нам илт давуугаар ялалт байгууллаа.

2017 / 03 / 27 | Даваа 11:02

ЛОНДОН./BBC/. Москвад болсон авлигын эсрэг зөвшөөрөлгүй жагсаалын үеэр Алексей Навальный болон түүнийг дэмжигчид болох хэдэн зуун хүнийг баривчилжээ. 500 орчим хүн баривчлагдсан гэж Дотоод хэргийн яамны Москва хот дахь газрын хэвлэлийн алба мэдэгдсэнийг Интерфакс иш татан уламжиллаа.

2017 / 03 / 26 | Ням 14:09

ЛОНДОН. /BBC/. Беларуст эрх чөлөөний өдөр эсэргүүцлийн жагсаал болж хэдэн зуун хүн баривчлагдлаа хэмээн хүний эрхийн хамгаалагчид мэдэгдлээ. Сөрөг хүчнийхэн зөвшөөрөлгүй жагсаал хийсний дараа баривчилгаа эхэлжээ.

2017 / 03 / 26 | Ням 13:28

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын татварын тогтоолцоонд шинэчлэл хийнэ гэж мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн “Obamacare” эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хүчингүй болгох түүний хуулийн төсөл баасан гарагт Конгрессд шаардагдах тооны дэмжлэгийг авч чадаагүй юм.

2017 / 03 / 25 | Бямба 16:48

ТОКИО. /TASS/. Япон, Австралийн Засгийн газрууд одоогийн байдлаар “Хоёр дээр нэмэх нь хоёр” хэлэлцээрийг хийх талаар ГХЯ, Батлан хамгаалах яамны тэргүүнүүдийн түвшинд тохиролцож байна. Энэ тухай “NHK” олон нийтийн телевиз мэдээллээ.

2017 / 03 / 25 | Бямба 16:27

ВАШИНГТОН. /TASS/. Дональд Трамп тэргүүтэй АНУын шинэ засаг захиргаа Вашингтон, Шинэ-Дели хооронд батлан хамгаалах салбарын харилцаа холбоогоо цаашид бэхжүүлэх бодолтой байна. Энэ тухай баасан гарагт Америкийн нийслэлд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис Энэтхэгийн Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал-тай уулзах үеэр мэдэгджээ.

2017 / 03 / 25 | Бямба 14:24

ВАШИНГТОН. /TASS/. АНУ Грекийн Крит арлын Суда тохойд байрлах НАТО-гийн Тэнгисийн цэргийн баазыг өргөжүүлэх боломжийг судлаж байна. Энэ тухай баасан гарагт Вашингтонд болсон Пентагоны тэргүүн Жеймс Мэттис Грекийн Үндэсний батлан хамгаалахын сайдтай уулзахдаа мэдээлжээ.

2017 / 03 / 24 | Баасан 16:57

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс нисэх онгоц тээвэрлэгч 001А төслийн хоёрдахь хөлөг онгоцоо энэ оны 4 дүгээр сард усанд тавина. Энэ тухай баасан гарагт SINA портал мэдээллээ. 

Pages