Улс төр

2017 / 01 / 11 | Лхагва 11:03

ЧИКАГО. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Чикаго хотноо найман жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэллээ.

2017 / 01 / 10 | Мягмар 16:51

ТЕГЕРАН./IRNA/. Ираны Ерөнхийлөгч агсан Акбар Хашеми Рафсанжанитай салах ёс гүйцэтгэх ёслолд тус улсын хэдэн зуун мянган иргэн оролцлоо.

2017 / 01 / 10 | Мягмар 12:31

ЯНГОН. /Xinhua/. Энэтхэгтэй байгуулсан хилийн хэлэлцээрийн дагуу тус улстай залгаа хилийн зурвасын дагуу хашаа татна гэж Мьянмарын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

2017 / 01 / 10 | Мягмар 11:24

БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын Бүгд найрамдах намын /БНН/ хууль тогтоогчидтой уулзсан Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнийг БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч шүүмжиллээ.

2017 / 01 / 10 | Мягмар 11:06

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өөрийн хүргэн болох Жаред Кушнерыг Цагаан ордны ахлах зөвлөхүүдийн нэгээр томилжээ.

2017 / 01 / 10 | Мягмар 09:45

АФИН./Reuters/. Грек дэх Оросын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Афин хотод гэртээ нас барсан тухай цагдаа нар мэдэгдлээ.

2017 / 01 / 09 | Даваа 16:38

ТОКИО. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн дурсгалд зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий Консулын газрын өмнө талд байрлуулсныг холдуулахаас Сөүл татгалзсантай холбоотойгоор Япон улсаас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Ясүмаса Нагаминэ, Ерөнхий Консул Ясүхиро Моримото нар өнөөдөр эх орондоо буцаж ирлээ.

2017 / 01 / 09 | Даваа 15:36

ПХЕНЬЯН. /KCNA/. Удирдагч  тушаал өгсөн тохиолдолд алсын тусгалтай пуужинг хэзээ ч, хаашаа ч харваж магадгүй гэж Умард Солонгос мэдэгдлээ.

2017 / 01 / 09 | Даваа 07:25

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Хашеми Рафсанжани зүрхний шигдээсийн улмаас ням гарагт 82 насандаа таалал төгсчээ.

Ахмад номлогч, лалын хувьсгалын гол тулгуур багана бөгөөд гарамгай улс төрч Рафсанжани 1979 оны Лалын хувьсгалаас хойш янз бүрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан юм. Тэрбээр 1989-1997 онд тус улсын төрийн тэргүүнээр ажиллаж байв.

2017 / 01 / 08 | Ням 20:07

СӨҮЛ. /ВВС/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг эргэлт буцалтгүйгээр эцэслэн шийдвэрлэхийн тулд Өмнөд Солонгосын Засгийн газар Японы талтай хэлэлцээр байгуулсныг эсэргүүцэн Сөүлд нэгэн лам өөрийгөө зулын гол болгон шатаажээ.

Pages