Улс төр

2017 / 03 / 17 | Баасан 09:05

ВАШИНГТОН./VOA/. Францын Грасс хотын нэгэн дунд сургуульд хүмүүс рүү буудсан хэрэг гарсны улмаас гурван хүн шархадсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ.

2017 / 03 / 16 | Пүрэв 14:02

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, цагаачлалын тухай шинэ зарлигт хориг тавьсан явдал нь шүүх засаглал эрх мэдлээ урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хэтрүүлсэн хэрэг боллоо гэж дүгнэжээ. Тэрбээр лхагва гарагт Теннесси муж улсын Нэшвилл хотод дэмжигчдийнхээ өмнө ингэж мэдэгдсэн байна.

2017 / 03 / 16 | Пүрэв 11:17

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал Бразил улсын Рио-де-Жанейро хотын төвд лхагва гарагт болж, улмаар жагсагчид болон цагдаа нарын дунд мөргөлдөөн гарчээ. Хууль сахиулах байгууллагынхан нулимс асгаруулагч хэрэглэж, резинэн сумаар буудсан байна.

2017 / 03 / 16 | Пүрэв 10:06

ДАМАСК. /NHK/. Сирийн нийслэлд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас наад зах нь 31 хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.

2017 / 03 / 16 | Пүрэв 08:59

ГААГА./TASS/. Голландын хэт барууны үзэлтнүүдийн Эрх чөлөөний нам өчигдөр болсон парламентын сонгуульд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг тус намын дарга Герт Вилдерс мэдэгдлээ.

2017 / 03 / 15 | Лхагва 12:52

ДАМАСК./Reuters/. Засгийн газар болон барууны орнуудын дэмжлэгийг авч буй сөрөг хүчний хооронд  гал түр зогсоох гэрээг эс тооцвол Сирийн иргэний дайн долоо дахь жилдээ үргэлжилж байна.

2017 / 03 / 15 | Лхагва 12:06

УЛААН-ҮД. /TASS/. Дорнод цэргийн тойргийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах /АДЭХ/ цэргийн анги нэгтгэлүүдийн өргөн цар хүрээтэй сургуулилт Буриадын “Телемба” хээрийн сургуулийн талбайд эхэлсэн тухай лхагва гарагт тус тойргийн хэвлэлийн алба мэдээллээ.

2017 / 03 / 15 | Лхагва 11:36

ЛОНДОН./Al jazeera/. Он гарснаас хойших 9 долоо хоногийн дотор Газар Дундын тэнгист амиа алдсан дүрвэгч, цагаачдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү олон байна гэж Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллага /IOM/ мэдээлсэн байна.

2017 / 03 / 15 | Лхагва 11:21

ПАРИС. /TASS/. Францын Ерөнхий прокурорын газар тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эммануэль Макроныг шалгахын тулд урьдчилсан мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Энэ тухай AFP агентлаг мэдээллээ.

2017 / 03 / 15 | Лхагва 11:02

СӨҮЛ. /Yonhap/.  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өөрийг нь ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулахад хүргэсэн авлигын хэргийн талаар прокурорт үнэн зөв мэдээлэл өгч, хамтран ажиллах болно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Pages