Улс төр

2017 / 01 / 03 | Мягмар 10:14

ШИНЭ-ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгийн Дээд шүүх шашин шүтлэг болон кастын тогтолцоог ашиглан санал авахыг улс төрийн хүчнүүдэд хориглосон байна. Ингэснээр Энэтхэгийн улс төрийн намууд удахгүй болох сонгуульд оролцохдоо стратегиа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.

2017 / 01 / 02 | Даваа 11:50

СӨҮЛ./Reuters/. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун-силийн охиныг Данийн цагдаа нар баривчиллаа гэж Өмнөд Солонгосын “JTBC” телевиз мэдээлэв.

2017 / 01 / 02 | Даваа 11:25

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер “ABC” телевизэд ярилцлага өгөхдөө “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн гэх шалтгаанаар Барак Обама Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан тухай дурдаад, яагаад үүнд тийм их ач холбогдол өгөөд байна вэ? гэж асуужээ.

2017 / 01 / 02 | Даваа 10:41

НҮБ. /NikkeiAsianReview/. Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутерриш НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажилдаа орлоо. Дональд Трампын удирдах АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллахад түүнд амаргүй байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

2017 / 01 / 02 | Даваа 09:28

МОСКВА./TASS/.АНУ-ын Засгийн газрын зүгээс “тааламжгүй этгээд”-ээр зарласан Оросын дипломатчид засгийн газрын тусгай онгоцоор өнөө өглөө үүрээр Москвад газардлаа.

2017 / 01 / 01 | Ням 14:22

ПХЕНЬЯН. /Yonhap/. Цөмийн цэнэгт хошуу бүхий алсын тусгалтай пуужин харвах өдөр ойртож байна гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хэллээ.

2017 / 01 / 01 | Ням 11:36

БОГОТА. /PrensaLatina/. Засгийн газрыг эсэргүүцэн босогчдод өршөөл үзүүлэх тухай хуулийг Колумб улсын Конгресс баталжээ.

2017 / 01 / 01 | Ням 11:29

МОСКВА. /TASS/. Улиран одож буй 2016 онд манай улсын ард түмнийг сорилт бэрхшээлүүд нэгтгэсэн гэж ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин хэллээ. Украины хямралтай холбогдуулан Барууны улсууд хориг арга хэмжээ авсан болон олон улсын зах зээлд нефтийн ханш унасан зэрэг нь Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм.

2016 / 12 / 31 | Бямба 10:01

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Ардчилсан намын компьютеруудыг хакердсан гэх үндэслэлээр Вашингтон Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд хариу арга хэмжээ авахгүй байх шийдвэр гаргасан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп сайшаалаа.

2016 / 12 / 31 | Бямба 09:25

ТАЙПЕЙ. /NikkeiAsianReview/. Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь Төв Америкийн дөрвөн улсад айлчлал хийхээр явах замдаа АНУ-ын хоёр хотод саатна.

Pages