Улс төр

2017 / 02 / 01 | Лхагва 11:18

СӨҮЛ. /Yonhap/. Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах эсэх асуудлыг аль болох ойрын хугацаанд шийдвэрлэхийг тус улсын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Пак Хан Чул уриаллаа.

2017 / 02 / 01 | Лхагва 10:52

ВАШИНГТОН./TASS/. Ерөнхийлөгч Дональд Трампын шинэ зарлиг гарснаас хойших эхний гурав хоногийн хугацаанд АНУ руу явах гэж байсан лалын шашинт долоон улсын 721 иргэнийг нисэх онгоцонд суулгахаас АНУ-ын холбогдох албаныхан татгалзжээ. Энэ тухай АНУ–ын Цагаачлал, гаалийн хяналтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Кевин Макэлинэн мэдээлэв

2017 / 02 / 01 | Лхагва 10:48

ЛОНДОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид төрийн айлчлал хийх гэж байгааг эсэргүүцэн 1.7  сая орчим хүн өргөх бичигт гарын үсэг зуржээ. Үүнтэй холбогдуулан Их Британийн хууль тогтоогчид хэлэлцүүлэг хийх гэж байна.

2017 / 01 / 31 | Мягмар 16:28

ПАРИС. /ВВС/. Хуурамч албан тушаал бий болгон эхнэрээ цалинжуулж байсан гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Фийон болон түүний эхнэр Пенелопа нарыг цагдаа нар байцаажээ.

2017 / 01 / 31 | Мягмар 13:38

НҮБ. /Sputnik/. Иран улс баллистик пуужин туршсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр хуралдах гэж байна гэж тус байгууллагын дипломат эх сурвалж мэдэгдлээ.

2017 / 01 / 31 | Мягмар 12:38

ВАШИНГТОН. /АР/. Цагаачлалын асуудлаарх зарлигийг дагаж мөрдөхгүй байхыг Хуульзүйн яамны хуульч, прокуроруудад үүрэг болгосон АНУ-ын Ерөнхий Прокурорын үүрэг гүйцэтгэгчийг даваа гарагт Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр огцруулжээ.

2017 / 01 / 31 | Мягмар 10:35

ВАШИНГТОН./Reuters/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё Ан нар Умард Солонгосын эсрэг хамтын батлан хамгаалах хүчээ бэхжүүлэхээр тохиролцжээ.

2017 / 01 / 31 | Мягмар 09:44

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор одоо хэрэгжиж буй хууль журмуудыг цөөрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа.

2017 / 01 / 30 | Даваа 09:00

ОТТАВА./TASS/.Манай улс дүрвэгчдийг хүлээж авна гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо твиттерээр мэдэгдлээ.

2017 / 01 / 29 | Ням 10:11

МОСКВА. /Xinhua/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дарж, терроризмтой хамтран тэмцэхээр АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нар тохиролцжээ.

Pages