Улс төр

2017 / 01 / 21 | Бямба 10:47

ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Obamacare хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс болсон “Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудад тавигдаж буй шаардлагуудыг зөөлрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа.

2017 / 01 / 21 | Бямба 07:03

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Конгрессын дээд танхим буюу Сенатын танхим Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газрын хамгийн эхний гишүүний томилгоог баталлаа.

2017 / 01 / 21 | Бямба 04:50

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөж, үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

2017 / 01 / 21 | Бямба 01:16

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Конгрессын ордны өмнө тангараг өргөлөө.

2017 / 01 / 21 | Бямба 00:05

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч тангараг өргөхдөө зүүн гараа библи судар дээр тавьж, баруун гараа өргөөд "I do solemnly swear (or affirm) that I will faithfully execute the Office of President of the United States, and will to the best of my ability, preserve, protect and defend the Constitution of the United States" гэсэн 35 үгийг хэлдэг.

2017 / 01 / 21 | Бямба 00:04

ВАШИНГТОН. /CNN/.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн залгамжлагч Дональд Трампын удахгүй болох гэж буй тангараг өргөх ёслолд оролцохоор явахаасаа өмнө  ажлын ширээн дээрх баримт бичгүүдээ цэгцэллээ.

2017 / 01 / 20 | Баасан 12:33

ПХЕНЬЯН./Yonhap/. Умард Солонгос тив алгасах хоёр шинэ баллистик пуужинг хөөргөх төхөөрөмжин дээр байрлуулсан бололтой байна гэж Өмнөд Солонгосын армийн албаны хүмүүс мэдэгдлээ. Эдгээр пуужинг өнөө маргаашгүй харваж магадгүй гэж тэд үзэж байна.

2017 / 01 / 20 | Баасан 11:37

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөх ёслолын өмнөх өдөр буюу пүрэв гарагт “америкчуудын төлөө ажиллах”-аа амлажээ.

2017 / 01 / 20 | Баасан 08:12

ДАВОС. /Xinhua/. Харилцан ойлголцож, хамтран ажиллах нь чухал болохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн удирдагчдад хандан үг хэлэх үеэрээ онцлон тэмдэглэлээ.

2017 / 01 / 19 | Пүрэв 22:12

ВАШИНГТОН. /Telegraph/. Ерөнхийлөгчийн сонгуульд ялан америкчууд болон дэлхий дахиныг гайхшруулсан тэр мөчөөс хойш яг 10 долоо хоногийн дараа Дональд Трамп АНУ-ын 45 дахь  Ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байна.

Pages