Улс төр

2017 / 02 / 20 | Даваа 13:17

КУАЛА-ЛУМПУР. /ВВС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэлтэй холбоотойгоор үүссэн маргааны улмаас Малайз улс Пхеньянаас Элчин сайдаа эгүүлэн татлаа.

2017 / 02 / 20 | Даваа 12:20

ВАШИНГТОН. /Nikkei/. Дональд Трампын засаг захиргааны эхний нэг сар худалдааг хамгаалах бодлого явуулж, лалын шашинт долоон улсын ард иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон болон Цагаан ордны албан хаагчийн үүсгэсэн асуудал зэрэг дуулиан шуугиан, эсэргүүцэл дагуулсан үйл явдлаар дүүрэн өнгөрлөө гэж эх сурвалжууд мэдээлж байна.

2017 / 02 / 20 | Даваа 11:29

ЛОНДОН. /BBC/. Бямба гарагт Флоридад өөрийн дэмжигчдийн цуглаан дээр Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэхдээ: “Германд юу болсныг хар, өчигдөр орой Шведэд юу болсныг хар, Ингэнэ чинээ хэн санахав дээ! Шведэд шүү! Хаа сайгүй олон гарах боллоо. Тэдэнд санаанд оромгүй асуудлууд тулгарч байна” гэжээ.

2017 / 02 / 20 | Даваа 09:50

ОТТАВА. /TASS/. Амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогын дагуу АНУ-аас албадан гаргахаас зайлсхийх үүднээс 20 гаруй хууль бус цагаач Канад руу нэвтэрчээ. Энэ тухай ням гарагт CBS телевиз мэдээлэв.

2017 / 02 / 20 | Даваа 08:32

СӨҮЛ. /Reuters/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхлийн ард тус улсын удирдлага бий гэж Өмнөд Солонгос үзэж байна.

2017 / 02 / 18 | Бямба 12:32

КУАЛА-ЛУМПУР. /Bernama/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэлтэй холбогдуулан Умард Солонгосын нэгэн иргэнийг Малайзын цагдаа нар баривчилжээ.

2017 / 02 / 17 | Баасан 16:21

ХОНКОНГ./TASS/. 2014 оны намар болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр сөрөг хүчний нэгэн гишүүнийг зодсон долоон цагдаад Хонконгийн шүүх тус бүрт нь 2 жилийн ял оноолоо. Энэ тухай RTHK радио өргөн нэвтрүүлгийн корпораци мэдээллээ.

2017 / 02 / 17 | Баасан 14:13

ЛОНДОН./BBC/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Израиль-Палестины сөргөлдөөнийг зохицуулахад чиглэсэн "хоёр улс" үзэл баримтлалаас татгалзахгүй байхыг Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанд санууллаа.

2017 / 02 / 17 | Баасан 12:35

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөнд байгаа дэд адмирал Роберт Харуорд Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын албан тушаалд өөрийг нь томилох гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын саналыг хүлээж авсангүй. Энэ тухай пүрэв гарагт CBS телевиз мэдээллээ.

2017 / 02 / 17 | Баасан 10:42

ЛОНДОН. /BBC/. Европын парламент Бельгийн Ерөнхий сайд асан Ги Верхофстадт-ын санал болгосон Европын Холбооны /ЕХ/ төвлөрлийг бэхжүүлэх, ЕХ-нд Сангийн сайдын албан тушаалыг бий болгох, мөн Европын нэгдсэн арми байгуулах тухай тогтоолыг дэмжлээ.

Pages