Эдийн засаг

2017 / 03 / 30 | Пүрэв 11:56

БЭЭЖИН. /РИА НОВОСТИ/. Шанхай хотын цагдаа нар НӨАТ-ын буцаалттай холбоотой 1 тэрбум гаруй юанийн /ойролцоогоор 145 сая доллар/ хохирол учруулсан хуурамч дансны луйврын сүлжээг илрүүлжээ. Энэ тухай пүрэв гарагт Shanghai Daily сонинд мэдээлсэн байна.

2017 / 03 / 30 | Пүрэв 10:13

ЛОНДОН./BBC/. Туркийн арбитрын шүүхээс шударга бусаар өрсөлдөж байна гэсэн үндэслэлээр зочид буудлын захиалга хийдэг booking.com цахим хуудсыг хаах шийдвэр гаргажээ. Энэ тухай “Tursab” цахим хуудсанд мэдээлсэн байна.

2017 / 03 / 29 | Лхагва 16:01

АСТАНА./KAZINFORM/. Хятад улсын Шаньдун мужид тус улсын түүхэнд урьд өмнө нь олдож байгаагүй хамгийн том алтны ордыг нээн илрүүлсэн байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, энэ ордын нөөц нь 382,5 тонн бөгөөд үүнийг мөнгөөр үнэлбэл 22 тэрбум доллар болох ажээ.  

2017 / 03 / 29 | Лхагва 15:08

ЛОНДОН. /BBC/. Дэлхий даяар зарагдаж буй таван гар утас тутмын нэг нь, дөрвөн видеотоглоом тутмын нэг нь хуурамч байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /ЭЗХАХБ/ гаргасан илтгэлд дурджээ.

2017 / 03 / 29 | Лхагва 12:46

САН-ФРАНЦИСКО./Anadolu/. Роботууд америкчуудыг орлох болсноор цалин хөлсний  хэмжээг мэдэгдэхүйц бууруулж байгааг судалгааны тайлан харууллаа.

2017 / 03 / 28 | Мягмар 19:48

АСТАНА./КАЗИНФОРМ/. Казахстанчуудын хөдөлмөрийн бүтээмжийн түвшин Чех, Словак, Унгар зэрэг улсуудын түвшинтэй эн зэрэгцэх боллоо гэж Казахстан улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн сайд Женис Касымбек мэдэгдлээ.

2017 / 03 / 28 | Мягмар 17:43

АСТАНА. /КАЗИНФОРМ/. Казахстан улсын бүх мужийн төвүүд болон Алматы, Астана хотуудад ЭКСПО-2017 үзэсгэлэнгийн тасалбарыг борлуулах албан ёсны тасалбар түгээгүүрүүд ажиллаж эхэллээ.

2017 / 03 / 28 | Мягмар 17:17

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын үйлдвэрлэгчид чанар муутай мах борлуулсан асуудлыг тойрон дэгдсэн дуулианы улмаас тус улсын өдөр тутам экспортолдог махны хэмжээ бараг 19 хувиар буурчээ. Энэ тухай даваа гарагт тус улсын Аж үйлдвэр, гадаад худалдаа, хөгжлийн яам мэдээллээ.

2017 / 03 / 28 | Мягмар 16:25

ТОКИО. /NHK/. Японы хууль тогтоох дээд байгууллага 2017 оны санхүүгийн жилд зориулан тус улсын түүхэнд байгаагүй их хэмжээний зарлагатай төсөв баталжээ.

2017 / 03 / 28 | Мягмар 15:52

ТЯНЬЖИН. /Синьхуа/. Хятад улс дахь өндөр технологийн аж үйлдвэрийн бүсийн тоо 156-д хүрсэн бөгөөд 2016 онд 27,9 их наяд юанийн /4 их наяд ам.доллар/ орлоготой ажиллажээ.

Pages