Эдийн засаг

2017 / 02 / 14 | Мягмар 12:54

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ираны эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр Америкийн онлайн худалдааны “Amazon” компанид торгууль ногдуулж магадгүй байна.

2017 / 02 / 14 | Мягмар 12:15

МОСКВА. /TASS/. Өнгөрсөн 2016 он нь газрын тос, байгалийн хийн нээн илрүүлсэн ордын тоогоор хамгийн "ядмаг жил" байлаа. Сүүлийн 60 жилийн хугацаанд жил бүр дунджаар 400-500 ордыг шинээр нээдэг байсан бол 2016 онд ердөө 174-хөн ордыг илрүүлсэн байна гэж Америкийн HIS Markit гэдэг зөвлөгөө өгөх компанийн тайланд дурдсаныг Financial Times сонин иш татжээ.

2017 / 02 / 14 | Мягмар 11:28

ЛОНДОН. /BBC/. Украин улсаас Казахстан, Киргиз улсууд руу хийж буй экспортын бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээвэрлэлтэд ОХУ хязгаарлалт тавьсан явдлыг үнэлэх шинжээчдийн баг байгуулах шаардлагыг Украин улс Дэлхийн Худалдааны байгууллагад /ДХБ/ тавьжээ.

2017 / 02 / 13 | Даваа 15:27

ЛОНДОН. /ВВС/. Оффшор данстай холбоотой олон мянган нууц баримт бичгийг нийтэд дэлгэсэн "Панамын баримт бичгүүдийн" дуулиан шуугианыг дэгдээсэн “Mossack Fonseca” хуулийн фирмийн ажилтнуудыг Панамын прокурорын газар баривчилжээ.

2017 / 02 / 13 | Даваа 15:11

ХОНКОНГ. /TASS/. Хөөрөлтийн тавцангийн оронд уураар ажилладаг катапультын системээр тоноглогдсон нисэх онгоц тээвэрлэгч гуравдахь хөлөг онгоцоо үйлдвэрлэх ажил Хятад улсад явагдаж байна.

2017 / 02 / 13 | Даваа 14:46

МОСКВА./TASS/. Газрын тосны олборлолтоо бууруулах хэлэлцээрт оролцогч ОПЕК-ийн гишүүн бус 11 орон олборлолтоо 1 дүгээр сарын хугацаанд хоногт 269 мянган баррелиар буурууллаа гэж Bloomberg агентлаг Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ мэдээллийг иш татан уламжилжээ.

2017 / 02 / 13 | Даваа 14:10

СӨҮЛ. /Nikkei/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон улс төрийн дуулиан шуугианыг мөрдөн шалгаж байгаа прокуроруудын тусгай баг “Samsung Electronics” группын өв залгамжлагч И Жэ Ёныг байцаахаар өнөөдөр дахин дууджээ.

2017 / 02 / 10 | Баасан 15:09

ТОКИО. /TASS/. Японы "Toppan Printing" компани дарсны лонхны тусгай цахим шошго бүтээсэн ба энэ бүтээл нь үнэтэй дарс гэдэг нэрийн дор хуурамч дарс борлуулдаг явдалтай тэмцэхэд тус дөхөм болох юм. 

2017 / 02 / 10 | Баасан 14:25

БЭЭЖИН. /TASS/. ОХУ, БНХАУ-ын хооронд хийж буй худалдааны хэмжээ 1 дүгээр сард 34 хувиар өсч 6,5 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тухай баасан гарагт БНХАУ-ын Гаалийн удирдах газраас нийтэлсэн илтгэлд дурдсан байна.

2017 / 02 / 10 | Баасан 10:10

ТОКИО. /Nikkei/. Төлөвлөсний дагуу Мексикт автомашин үйлдвэрлэнэ гэж Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани мэдэгдлээ.

Pages