Эдийн засаг

2017 / 03 / 03 | Баасан 12:44

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ дахь бизнесийн идэвхжилтийг илтгэн харуулдаг Dow Jones индекс түүхэнд анх удаагаа 21000 пунктээс давжээ. Москвагийн цагаар 18:20 цагийн үед уг индекс 255,93 пунктээр өсч 21068,21-д хүрсэн байлаа.

2017 / 02 / 24 | Баасан 16:42

ЛОНДОН. /ВВС/. “Google” болон “Uber” компаниудын салбар хэлтсүүд жолоочгүй автомашины технологийг хулгайлсан хэргээр шүүхэд дуудагдаж магадгүй байна.

2017 / 02 / 24 | Баасан 14:49

ЛОНДОН. /BBC/. Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus консорциумын ашиг 2016 онд буурсан нь А400М загварын цэргийн тээврийн нисэх онгоцны эвдрэлийг засах зардал нэмэгдсэнтэй холбоотой ажээ.

2017 / 02 / 24 | Баасан 13:41

МАДРИД./Xinhua/. Өөрийн удирдаж байсан Испанийн хоёр банкнаас мөнгө завшсан хэргээр Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн асан Родриго Рато-д 4.5 жилийн хорих ял оноолоо.

2017 / 02 / 24 | Баасан 11:57

ЛОНДОН./BBC/. Норвегийн агаарын тээврийн "Norwegian Air Shuttle ASA" компани үнийн шинэ тарифаа танилцууллаа. 7 дугаар сарын дунд үеэс эхлэн тус компани Атлантын далайг гатлах нислэгийн үнээ нэг талдаа 65 доллар болгох гэж байгаа аж. Энэ нь түүхэнд байгаагүй хямд үнэ юм 

2017 / 02 / 23 | Пүрэв 15:24

ВАШИНГТОН. /CNBC/. Хятад улсын “Нэг Бүс ба Нэг Зам” санаачилга нь Хятад болон Оросын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, алс холын Зүүн Европын зах зээлд нэвтрэх үүд хаалгыг нээж өгнө гэж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд найдаж байна.

2017 / 02 / 23 | Пүрэв 14:41

ЛОНДОН. /ТАСС/. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дахь газрын тосны агуулахын нөөц Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) байгуулсан тохиролцооны үр  дүнд буурч эхэлсэн талаар Катар улсын Эрчим хүчний сайд Мухаммед бен Салех ас-Сада мэдэгдлээ.

2017 / 02 / 22 | Лхагва 14:49

БЭЭЖИН. /GlobalTimes/. ОУВС-гийн яаралтай тусламж нь эдийн засгийн хямралаас гарахад нь Монголд тус дэм болно гэж хүмүүс хэт өөдрөгөөр бодож байх шиг байна. 

2017 / 02 / 22 | Лхагва 11:19

СИНГАПУР. /fronteranews/. Одоохондоо Монголд бүх зүйл сайн сайхан болоогүй байна. Экспортын орлогынх нь 90 гаруй хувийг бүрдүүлдэг ашигт малтмалын үнэ унаснаар тус улсын эдийн засгийн өсөлт эрс буурсан. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унаж, Хятад улсад зэс болон нүүрсний эрэлт буурсантай холбоотойгоор Монголын ДНБ 2016 онд ердөө 1 хувиар өссөн юм. Үүний зэрэгцээ, тус улсын гадаад өр хуримтлагдсаар 2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 23 тэрбум долларт хүрчээ.

2017 / 02 / 20 | Даваа 15:06

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн хүнсний Kraft Heinz компани 143 тэрбум доллароор хэрэглээний бараа үйлдвэрлэгч Англи-Голландын Unilever компанийг худалдаж авах төлөвлөгөөнөөсөө татгалзлаа. Энэ тухай ням гарагт нийтлэгдсэн хоёр компанийн хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Pages