Эдийн засаг

2016 / 11 / 28 | Даваа 15:19

БЕРЛИН. /PrensaLatina/. Цалин хөлстэй холбоотой асуудлаар өнгөрсөн амралтын өдрүүдэд хэлэлцээ хийсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй тул маргааш болон нөгөөдөр дахин ажил хаялт зарлана гэж Германы иргэний агаарын тээврийн “Lufthansa” компанийн нисгэгчид анхаарууллаа.

2016 / 11 / 28 | Даваа 12:39

БЭЭЖИН. /TASS/. Хятадын эрх баригчид Бээжин, Тянжинь хотууд болон Хэбэй мужийг холбосон төмөр замын сүлжээг шинэчлэх төслийг сайшаалаа.

2016 / 11 / 25 | Баасан 13:13

СИНГАПУР. /TASS/. Евразийн эдийн засгийн холбоо болон Сингапур ирэх оны сүүлээр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, 2018 оны эхний хагаст соёрхон баталж магадгүй байна гэж ОХУ-ын Ерөнхий сайдын тэргүүн дэд орлогч Игорь Шувалов мэдэгдэв.

2016 / 11 / 24 | Пүрэв 15:21

НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Америкчууд “Талархлын баяр”-ын үеэр цацагт хяруул худалдан авахад 1 тэрбум доллар зарцуулах тооцоо гарчээ.

2016 / 11 / 23 | Лхагва 10:46

НЬЮ-ЙОРК./BBC/. Америкийн эдийн засгийн гол үзүүлэлт болсон Dow Jones индекс түүхэнд анх удаа 19000 гэсэн босгыг давлаа. Энэ нь Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлд гарч буй өсөлтийг тусгаж байгаа юм.

2016 / 11 / 22 | Мягмар 13:48

ВАШИНГТОН. /ВВС/. "Намайг Цагаан ордонд орж ирсэн тэр өдөр манай улс Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс /Trans-Pacific Partnership trade deal/ гарах болно" гэж Дональд Трамп мэдэгдлээ.

2016 / 11 / 22 | Мягмар 12:40

БИШКЕК.  /AKIpress/.  Дэлхийн банк 250 мянган долларын буцалтгүй тусламжийг Монголд олгохоор шийдвэрлэжээ.

2016 / 11 / 22 | Мягмар 11:12

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Ирэх хоёр жилийн хугацаанд Монголын Засгийн газар зээлээ хэрхэн төлөх нь тодорхойгүй байгаа болон цаашид өрийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаатай холбогдуулан олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг дахин бууруулжээ.

2016 / 11 / 21 | Даваа 14:00

ШИНЭ ДЕЛИ. /business.inquirer.net/. Ази тивийн орнуудын олборлосон нийт алтны 91 хувийг зургаан улс олборлосон байна.

2016 / 11 / 21 | Даваа 11:45

БЭЭЖИН. /GlobalTimes/. XIV Далай ламын Монголд хийж буй айлчлал Хятад-Монголын харилцааг хөндийрүүлж болзошгүй боловч хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал 4.2 тэрбум долларын зээл олголтын талаарх хэлэлцээ хэвийн үргэлжилнэ гэж шинжээч хэллээ.

Pages