Эдийн засаг

2017 / 01 / 06 | Баасан 11:29

ВАШИНГТОН. /Nikkei/. Хэрвээ “Toyota Motor” компани Мексикт үйлдвэр барих төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл өндөр татвар төлөхөд хүрнэ гэж АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хэллээ.

2017 / 01 / 06 | Баасан 10:34

СӨҮЛ. /Yonhap/. “Galaxy Note 7” шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад амжилт олоогүй боловч “Samsung Electronics” корпорацийн дөрөвдүгээр улирлын ашиг 50 хувиар өссөн дүнтэй гарах төлөвтэй байна.

2017 / 01 / 06 | Баасан 10:25

ВЕНА./Xinhua/. Европын Холбооноос /ЕХ/ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас Австри улсын эдийн засаг хүнд байдалд оржээ. Хоригийн улмаас тус улсад 2015 онд ажлын байрны тоо 7000-аар буурч, 550 сая еврогийн алдагдал учирсан байна.

2017 / 01 / 06 | Баасан 10:15

НЬЮ-ЙОРК./Xinhua/. Дэлхийн зах зээлд бий болсон түүхий нефтийн нийлүүлэлтийн илүүдлийг багасгах зорилгоор байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Саудын Арави улс олборлолтоо бууруулна гэсэн мэдээлэл гарсны дараа өчигдөр нефтийн үнэ өссөн байна.

2017 / 01 / 05 | Пүрэв 15:03

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс түүхий нүүрсний хэрэглээгээ багасгаж, нар, ус, газрын гүний дулаан болон салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

2017 / 01 / 05 | Пүрэв 12:09

БЭЭЖИН./CNN/. Хятад улс энэ долоо хоногийн эхээр Лондонгийн чиглэлд анх удаагаа ачаа тээврийн шууд галт тэрэг явууллаа. Энэ чиглэл бол дэлхий дээрх хамгийн урт төмөр замын шугам юм.

2017 / 01 / 04 | Лхагва 10:18

ВАШИНГТОН. /ВВС/. Америкийн “Ford” компани Мексикт 1.6 тэрбум долларын өртөг бүхий үйлдвэр барих гэж байснаа больж, үүний оронд Мичиган муж улс дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөтгөхөөр шийдвэрлэжээ.

2017 / 01 / 03 | Мягмар 15:45

БЭЭЖИН./TASS/. Хятадын "China Railway Construction Corporation" компани энэ онд төмөр замын дэд бүтцийн салбарт 800 тэрбум юань буюу 115,2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Энэ тухай тус компанийн ерөнхий захирал Лу Дунфу 2016 оны ажлын тайланг хэлэлцэх хурлын үеэр мэдэгдсэн байна.

2017 / 01 / 03 | Мягмар 13:51

ТОКИО./Nikkei/. Бараг зургаан жилийн өмнө газар хөдлөлт болон цунамийн гамшигт нэрвэгдсэн Японы хойд нутгийн Тохокү муж гадаад орнуудаас ажиллах хүч болон жуулчдыг татахыг зорьж байна. Тус мужийнхан эдийн засгаа сэргээхээр чармайсаар байгаа юм.

2017 / 01 / 03 | Мягмар 12:08

БЭЭЖИН. /Xinhua/. Өнөөдрийн байдлаар Хятадын юанийн доллартой харьцах ханш 128 нэгжээр буурч, 6.9498 болсон тухай Хятадын Гадаад валютын арилжааны газар мэдээллээ.

Pages