Эдийн засаг

2017 / 03 / 24 | Баасан 15:22

МОСКВА. /TASS/. Оросын үр тариа, эрдэнэ шиш, багсармал тэжээл, наранцэцгийн тосыг Турк рүү экспортлохыг зохиомлоор хязгаарлах нь 500 сая долларын алдагдал учруулж магадгүй гэж Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид болгоомжилж байгаа ажээ. Энэ тухай “Коммерсант” сонин шинжээчдийн дүгнэлтийг иш татан мэдээллээ.

2017 / 03 / 24 | Баасан 11:24

МОСКВА./TASS/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудад мах нийлүүлэхээ сайн дураараа түр зогсоохыг тус холбооны удирдлага Бразилд хандан хүссэн боловч Бразилын Засгийн газар татгалзсан хариу өгчээ. Энэ тухай баасан гарагт “Reuters“ агентлаг ЕХ-ны дипломат эх сурвалжийг иш татан мэдээллээ.

2017 / 03 / 24 | Баасан 10:07

МОСКВА./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эльвира Набиуллинаг Төв банкны даргын албан тушаалд томилуулахаар Төрийн Думд санал орууллаа. 

2017 / 03 / 22 | Лхагва 16:53

БЭЭЖИН. /TASS/. Хятадын эрдэмтэд нүүрснээс этанол гарган авах анхны үйлдвэрийн шугамыг зохион бүтээжээ. Энэ тухай БНХАУ-ын ШУА-ийн мэдээлэлд дурдсан байна.

2017 / 03 / 22 | Лхагва 14:56

МОСКВА. /TASS/. Хуучин ЗХУ болон ХБНСЮУ-ын хооронд хийж байсан бараа эргэлттэй холбоотойгоор үүссэн ОХУ-аас Босни-Герцеговин улсад төлөх өрийн хэмжээ 125,2 сая доллар байсан юм.

ЗХУ-ын өрийн сүүлчийн хэсэг болох энэ мөнгийг 45 хоногийн дотор төлж барагдуулна гэж ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак мэдэгдлээ.

2017 / 03 / 21 | Мягмар 12:53

ЛОНДОН. /BBC/. Дурласан хүнээ болзоонд урихаар шийдсэн дундаж амьдралтай британи хүн нэг удаагийн болзоонд 129 фунт стерлинг /149 евро/ зарцуулдаг байна.

2017 / 03 / 21 | Мягмар 09:28

ЛОНДОН./BBC/.

Хугацаа нь дуусч, муудсан мах худалдаалж байсан томоохон сүлжээг Бразилын эрх баригчид илрүүлсэн байна.

2017 / 03 / 20 | Даваа 17:09

ВАШИНГТОН. /TASS/. Дэлхийн банкны бүрэлдэхүүнд багтдаг санхүүгийн байгууллагууд Сахарын цөлөөс урагш орших Африкийн улс орнуудад 57 тэрбум долларын санхүүжилтийг 3 жилийн хугацаанд өгөхөөр болжээ. Энэ тухай Вашингтонд төвтэй Дэлхийн банкны хэвлэлийн алба мэдээллээ.

2017 / 03 / 20 | Даваа 15:49

НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн “Disney” корпораци хөдөлмөрийн хуулийг зөрчин ажилтнуудынхаа цалингаас хууль бусаар суутгал хийснийхээ төлөө 3,8 сая орчим долларыг төлөхөөр болжээ. Энэ тухай баасан гарагт АНУ-ын Хөдөлмөрийн яамны Флорида муж улсын Жэксонвилл хот дахь төлөөлөгч Дэниэл Уайт мэдэгджээ.

2017 / 03 / 20 | Даваа 14:49

ЛОНДОН./BBC/. Такси дуудлагын интернет үйлчилгээ эрхэлдэг "Uber" компанийн ерөнхийлөгч Жефф Жонс компанидаа хагас жил ч ажиллаж чадалгүй ажлаасаа гарчээ.

Pages