Эдийн засаг

2017 / 02 / 19 | Ням 09:40

БЭЭЖИН. /Kyodo/. Өнгөрсөн оны 11 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ баталсан Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолын дагуу Умард Солонгосоос нүүрс импортлохоо зогсоож байгаагаа БНХАУ мэдэгдлээ.

2017 / 02 / 17 | Баасан 13:12

ЛОНДОН. /Reuters/. Ирэх сард Монголын Засгийн газар 580 сая долларын бондын өрийг эргэн төлөх сорилттой тулгараад байгаатай холбогдуулан тус улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулж магадгүй байна. Энэ тухай дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог томоохон агентлагуудын нэг болох “Moody's” мэдэгдлээ.

2017 / 02 / 17 | Баасан 10:05

СӨҮЛ. /chosun.com/. Ази даяар эрчимтэй тархаж буй Солонгосын поп хөгжмийн урсгалыг дагаад шоколадны экспортын хэмжээ нэмэгдсээр байна. БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, шоколадны экспорт 2011 онд 15.83 сая ам.доллароор хэмжигдэж байсан бол 2015 он гэхэд 43 хувиар өсөн 22.68 сая ам.долларт хүрчээ.

2017 / 02 / 17 | Баасан 09:50

СӨҮЛ./Nikkei/. Өмнөд Солонгосын хамгийн том корпораци болох “Samsung Electronics” группын өв залгамжлагчийг авлигын болон бусад хэрэгт холбогдуулан баривчиллаа.

2017 / 02 / 17 | Баасан 09:48

МОСКВА. /TASS/. ЗХУ-ын /хуучин нэрээр/ үеийн гадаад өрийг 2017 оны эцэс гэхэд ОХУ бүрэн төлж барагдуулна гэж “Известия” сонин тус улсын Сангийн яамны мэдэгдлийг иш татан мэдээллээ.

2017 / 02 / 16 | Пүрэв 09:11

ВЕЛЛИНГТОН./FrontierCapital/. Орос болон Хятадын махны зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах боломж Монголд бий.

Мах экспортлох боломжоо Монгол ашиглаж чадахгүй байгаа тухай болон махны экспортод тулгарч буй гол саад бэрхшээлүүдийг MICC буюу Монголын Олон улсын Хөрөнгийн корпорациас саяхан гаргасан тайланд тайлбарлан бичжээ.

2017 / 02 / 15 | Лхагва 13:19

ПАРИС. /TASS/. Герман, Итали болон Францын Эдийн засгийн сайд нар Европын Худалдааны комиссар Сесилия Мальстремд захидал илгээж, Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнд багтдаггүй улс орнуудын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлжээ.

2017 / 02 / 15 | Лхагва 10:41

ЛОНДОН. /BBC/. Японы "Toshiba" компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Сигэнори Сига тус компани олон тэрбумын алдагдал хүлээсэн тухай мэдээлэл гарсны дараа огцрохоо мэдэгдлээ.

2017 / 02 / 14 | Мягмар 16:53

ХОНКОНГ. /TASS/. Хятадын иргэн Сюй Сян 5,5 жилийн хорих ялаар шийтгүүлсний дээр 11 тэрбум юанийн /1,6 тэрбум ам.доллар/ торгууль төлөхөөр болжээ.

2017 / 02 / 14 | Мягмар 12:54

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ираны эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр Америкийн онлайн худалдааны “Amazon” компанид торгууль ногдуулж магадгүй байна.

Pages