Гадаад мэдээ

О.Барс
2017 / 02 / 23 | Пүрэв 17:24

КАИР./TASS/. Испанийн “Барселона” клуб болон Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси С гепатиттай тэмцэх кампанит ажил, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг дэмжихээр Египетэд хүрэлцэн иржээ.

Г.Доржханд
2017 / 02 / 23 | Пүрэв 16:02

МОСКВА. /ТАСС/. Грэммийн олон удаагийн шагналт Америкийн нэрт рэппер Jay Z (Шон Кори Картер) Нью-Йорк хот дахь дуу зохиогчдын “Алдрын танхим”-д залрах анхны рэппер боллоо.

О.Барс
2017 / 02 / 23 | Пүрэв 15:50

ЛОНДОН. /BBC/. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев эхнэрээ тус улсын тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь үнэн хэрэг дээрээ Алиевын эхнэр тус улсын Ерөнхийлөгчийн дараа орох нөлөө бүхий хоёрдахь хүн болжээ гэсэн үг юм.

Г.Доржханд
2017 / 02 / 23 | Пүрэв 15:24

ВАШИНГТОН. /CNBC/. Хятад улсын “Нэг Бүс ба Нэг Зам” санаачилга нь Хятад болон Оросын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, алс холын Зүүн Европын зах зээлд нэвтрэх үүд хаалгыг нээж өгнө гэж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд найдаж байна.

Г.Доржханд
2017 / 02 / 23 | Пүрэв 14:41

ЛОНДОН. /ТАСС/. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дахь газрын тосны агуулахын нөөц Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) байгуулсан тохиролцооны үр  дүнд буурч эхэлсэн талаар Катар улсын Эрчим хүчний сайд Мухаммед бен Салех ас-Сада мэдэгдлээ.

Г.Доржханд
2017 / 02 / 23 | Пүрэв 14:30

ТАШКЕНТ. /BBC/. Узбекистаны сэтгүүлч, сөрөг хүчний идэвхтэн Мухаммед Бекжанов шоронд 18 жил хоригдсоны эцэст суллагдлаа.

О.Барс
2017 / 02 / 23 | Пүрэв 14:17

ЛОНДОН./BBC/. Саяхан Дубайн эмир шейх Мохаммед болон Арабын Нэгдсэн Эмирт улсын /АНЭУ/ Ерөнхий сайд нар ярихдаа, 100 жилийн дараа манай улс Ангараг гараг дээр хот байгуулна гэж байсан юм. 2017 онд Дубай нисдэг такситай болох гэж байгаа нь ийм төлөвлөгөө нь тийм ч их холын мөрөөдөл биш бололтой.

Г.Доржханд
2017 / 02 / 23 | Пүрэв 13:53

НҮБ./Sputnik/. НҮБ терроризмтой тэмцэх шинэ газартай болох хэрэгтэй байна гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга  /ЕНБД/ Антонио Гутерриш хэллээ.

О.Барс
2017 / 02 / 23 | Пүрэв 12:38

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар Окинава мужид байрладаг АНУ-ын агаарын цэргийн хүчний баазын ойролцоо амьдардаг оршин суугчдад 30 тэрбум иений /264 сая орчим доллар/ нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. Нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэрийг Окинава мужийн Наха хотын тойргийн шүүх гаргажээ.

О.Барс
2017 / 02 / 23 | Пүрэв 11:39

ЛОНДОН./BBC/. Мексикийн нэгэн иргэн АНУ-аас гуравдахь удаагаа албадан гаргагдсаныхаа дараа амиа хорложээ. Энэ хэрэг "Чапарраль" хилийн шалган нэвтрүүлэх боомтод гарсан байна.

Pages