Гадаад мэдээ

Г.Доржханд
2017 / 02 / 22 | Лхагва 13:14

КУАЛА-ЛУМПУР./ВВС/. Ким Жөн Намын үхэлтэй холбогдуулан Куала-Лумпур хот дахь Умард Солонгосын ЭСЯ-ны нөлөө бүхий албан тушаалтныг Малайзын цагдаа нар эрэн сурвалжилж байна.

Г.Доржханд
2017 / 02 / 22 | Лхагва 12:25

СӨҮЛ. /ВВС/. Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2030 он гэхэд 90-ээс давна гэж судлаачид таамаглаж байна. Энэ нь дундаж нас 90-ээс давсан анхны тохиолдол болох аж.

О.Барс
2017 / 02 / 22 | Лхагва 12:24

МОСКВА. /Pravda.ru/. Виталий Чуркины дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссоноор эхэлсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өнөөдрийн хуралдааны үеэр НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли Орос улсыг шүүмжлэлээр булжээ.

Г.Доржханд
2017 / 02 / 22 | Лхагва 11:48

ӨРӨМЧ. /KAZINFORM/. Терроризмтой тэмцэх арга хэмжээний хүрээнд Хятад улсын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны /ӨЗО/ бүх тээврийн хэрэгсэлд хиймэл дагуулаас байршил тогтоох төхөөрөмж суулгахыг Хятадын эрх баригчид цагдаа нарт үүрэг болгожээ.

О.Барс
2017 / 02 / 22 | Лхагва 11:42

ЖЕНЕВ. /TASS/. Швейцарийн эрдэмтэд тэгшхэн гадаргуу дээгүүр шавьжнаас хурдан гүйж чаддаг зургаан хөлт роботыг зохион бүтээжээ. Хурдан гүйдгийн хамаг учир нь “явалтдаа” байгаа аж. Шавьж гүйх үедээ гурван хөлөөрөө нэгэн зэрэг газар тулдаг ба энэ нь хоёр хөлөөрөө тулж явахаас удаан байдаг байна.

Г.Доржханд
2017 / 02 / 22 | Лхагва 11:19

СИНГАПУР. /fronteranews/. Одоохондоо Монголд бүх зүйл сайн сайхан болоогүй байна. Экспортын орлогынх нь 90 гаруй хувийг бүрдүүлдэг ашигт малтмалын үнэ унаснаар тус улсын эдийн засгийн өсөлт эрс буурсан. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унаж, Хятад улсад зэс болон нүүрсний эрэлт буурсантай холбоотойгоор Монголын ДНБ 2016 онд ердөө 1 хувиар өссөн юм. Үүний зэрэгцээ, тус улсын гадаад өр хуримтлагдсаар 2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 23 тэрбум долларт хүрчээ.

Б.Адъяахүү
2017 / 02 / 22 | Лхагва 11:18

ПАРИC./TASS/. Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ялагдал хүлээсэн Францын Ерөнхийлөгч асан Никола Саркози бизнес эрхлэхээр шийджээ. Тэрбээр Accor Hotels зочид буудлуудын сүлжээний компанийн захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.

О.Барс
2017 / 02 / 22 | Лхагва 10:15

МОСКВА./pravda.ru/.Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан амжилтын нууцыг нь хэл судлаачид нээн илрүүлжээ. Энэ нууц бол “би” гэдэг үгийг ашиглаж буй байдал болон сонгогчидтой шууд харьцах чадвар ажээ.

Г.Доржханд
2017 / 02 / 22 | Лхагва 09:28

ЮНИСЕФ. /Anadolu/. Нигери, Сомали, Өмнөд Судан болон Йемен улсын нэг сая гаруй хүүхдэд өлсч үхэх аюул нүүрлээд байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ анхаарууллаа.

Г.Доржханд
2017 / 02 / 22 | Лхагва 09:13

ЗАВИЯ. /СNN/. Ливийн эрэгт 74 хүний цогцос шидэгдэн гарч иржээ. Цагаачид тээвэрлэж явсан завь хөмөрсний улмаас эдгээр хүмүүс амиа алдсан байж магадгүй гэж тус улсын хүмүүнлэгийн байгууллага үзэж байна.

Pages