Гадаад мэдээ

Г.Доржханд
2017 / 03 / 28 | Мягмар 15:58

ГААГ./ТАСС/. Тойрог хөдөлгөөнтэй нисэх онгоцны буудал нь олон давуу талтай бөгөөд нисэхийн салбарын ирээдүй юм гэж энэ чиглэлийн төслийг хэдэн жилийн турш боловсруулж буй Нидерландын эрдэмтэн Хенк Хесселинк үзэж байна. 

Г.Доржханд
2017 / 03 / 28 | Мягмар 15:52

ТЯНЬЖИН. /Синьхуа/. Хятад улс дахь өндөр технологийн аж үйлдвэрийн бүсийн тоо 156-д хүрсэн бөгөөд 2016 онд 27,9 их наяд юанийн /4 их наяд ам.доллар/ орлоготой ажиллажээ.

О.Барс
2017 / 03 / 28 | Мягмар 15:48

МОСКВА./TASS/. Үндэсний хоккейн лигийн “Вашингтон” багийн ахлагч Александр Овечкины хэрэглэж байсан тэшүүр хандивын дуудлага худалдааны үеэр 9,5 мянган доллароор зарагджээ. Энэ тухай “Monumental Network” сонинд мэдээлсэн байна.

О.Барс
2017 / 03 / 28 | Мягмар 15:27

ЛОНДОН./BBC/. Германы Хөгжлийн банк болох “KfW” санамсаргүй алдаа гаргаж, мөнгө хүлээн авах ёсгүй дөрвөн банкинд хэдэн тэрбум долларыг шилжүүлжээ. 

Г.Доржханд
2017 / 03 / 28 | Мягмар 15:25

ВАШИНГТОН. /VOA/. Үндэстэн дамнасан гэмт хэрэг нь бидний төсөөлснөөс ч илүү хурдтайгаар хүрээгээ тэлж байна. Ийм төрлийн хэрэг газар авах болсон нь нэг талаас олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаатай холбоотой гэж үндэстэн дамнасан хууль бус санхүүгийн урсгалыг судалдаг, Вашингтон хотод төвтэй “Global Financial Integrity” ашгийн бус байгууллага дүгнэжээ.

О.Барс
2017 / 03 / 28 | Мягмар 15:02

МОСКВА. /TASS/. Португалын шигшээ багийн довтлогч, Испанийн “Реал” клубын тоглогч Криштиан Роналду энэ улирлын хамгийн их орлоготой хөлбөмбөгчнөөр тодорчээ. Энэ тухай "France Football" сэтгүүлд мэдээлжээ.

Г.Доржханд
2017 / 03 / 28 | Мягмар 14:43

НЬЮ-ЙОРК./ВВС/.Уолл-Стритийн алдарт бухны хөшөөний өмнө байрлуулсан бяцхан охины хөшөөг 2018 оны гуравдугаар сар хүртэл тэнд нь  байлгана гэдгээ Нью-Йорк хотын дарга мэдэгдлээ.

Х.Сарнай
2017 / 03 / 28 | Мягмар 14:40

КАНБЕРРА. /BBC/. Балар эртний үлэг гүрвэлийн олон тооны мөр хадгалсан нэгэн газрыг Австралид олж илрүүлжээ. Эндээс олдсон мөрнүүд нь Австрали тивийн баруун хэсгээс олдсон үлэг гүрвэлийн бүхий л олдворын тоотой тэнцүү байна.

О.Барс
2017 / 03 / 28 | Мягмар 13:18

СИНГАПУР. /TASS/. Малайзын эрх баригчид Ким Жөн Намын цогцсыг Хятадын талд шилжүүлэн өгөх бодолтой байгаа ажээ. Энэ тухай “The Straits Times” сонин засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Х.Сарнай
2017 / 03 / 28 | Мягмар 13:13

ХОНКОНГ. /BBC/. Хонконгийн нэгэн их дэлгүүрийн урсдаг цахилгаан шат доголдож, түүгээр явж байсан худалдан авагчид олноороо бэртэж гэмтсэн хэрэг гарчээ. Үүний дараа цахилгаан шатыг хариуцсан хоёр ажилчныг баривчилсан байна.

Pages