Гадаад мэдээ

Х.Сарнай
2017 / 03 / 27 | Даваа 18:39

СИНГАПУР./BBC/. Филиппин улсаас ирсэн гэрийн үйлчлэгчээ тураалд ортол нь өлсгөсөн Сингапурын нэгэн гэр бүлийг шоронд хорьжээ.

О.Барс
2017 / 03 / 27 | Даваа 17:42

БЭЭЖИН. /TASS/. Хятадын баруун өмнөд нутгийн Чунцин хотын эрдэмтэд цусны бүлэг, резус-факторыг хоёрхон минутын дотор тодорхойлох аргыг нээжээ. "China Daily" сонинд бичсэнээр, энэ шинэ арга нь цаг хугацааг хэмнэдэг, үнэ өртгийн хувьд хямд төдийгүй лабораторийн бус нөхцөлд ч ашиглахад тохиромжтой аж.

Х.Сарнай
2017 / 03 / 27 | Даваа 17:21

ЛОНДОН./BBC/. Европын Холбоо задран унана, учир нь ийм холбоо хүмүүст цаашдаа огт хэрэггүй гэж Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэл баримтлалтай “Үндэсний фронт” намаас нэр дэвшин өрсөлдөж буй Марин Ле Пен дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгджээ.

О.Барс
2017 / 03 / 27 | Даваа 16:47

БЭЭЖИН. /TASS/.  2021 он гэхэд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн нутаг дэвсгэрт сансрын туяаг судлах зорилгоор одон орны судалгааны томоохон төвийг байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай пүрэв гарагт "China Daily" сонинд бичжээ.

Х.Сарнай
2017 / 03 / 27 | Даваа 16:26

РАККА. /BBC/. “Лалын улс” бүлэглэлийн түшиц газар болоод байсан Ракка хотын ойролцоох нисэх хүчний баазыг бүрэн хяналтдаа оруулсан тухайгаа АНУ-аас дэмжлэг авдаг Сирийн босогчид мэдэгдлээ.

О.Барс
2017 / 03 / 27 | Даваа 16:07

ВАШИНГТОН./TASS/. Төрийн тэргүүний албыг найман жил хашсаныхаа дараа амарч буй АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Францын Полинезийн бүлэг арлуудын Тетироа аралд очиж, Цагаан ордонд ажиллаж байсан үеийнхээ дурсамжийг бичихээр шийджээ. Энэ тухай ням гарагт “The Washington Post” сонин Америкийн төрийн тэргүүн асанд ойр эх сурвалжийн ярьсныг иш татан мэдээлжээ.

Х.Сарнай
2017 / 03 / 27 | Даваа 15:24

ТОКИО. /Kyodo/. Токио хотоос хойд зүгт байрладаг нэгэн цанын баазад үүссэн цасан нурангинд Японы сургуулийн хэд хэдэн сурагчид өртжээ.

О.Барс
2017 / 03 / 27 | Даваа 15:24

ТОКИО. /TASS/. Умард Солонгос улс гадаадад ажиллах хүч илгээхээс гадна брэндийн хуурамч бараа борлуулах замаар жилд 1-2 тэрбум доллар олдог. Энэ тухай Японы “Ёмиури” сонинд Вашингтонд дахь Улс төрийн судалгааны хүрээлэнгийн шинжээчдийн хийсэн дүгнэлтийг иш татан мэдээлжээ.

Г.Доржханд
2017 / 03 / 27 | Даваа 15:23

БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын эрх баригчид гадаадын 90 гаруй улс оронд орогнож байсан 2566 авилгачийг эх оронд нь буцаан авчирчээ. Ингэхдээ тэдний авч гарахаар завдаж байсан 8,6 тэрбум юанийг хураан авсан байна. Энэ тухай “China Daily” сонин 2014-2016 онуудад явагдсан “Тэнгэрийн сүлжээ” гэдэг ажиллагааны талаар мэдээлэхдээ тодруулжээ.

Г.Доржханд
2017 / 03 / 27 | Даваа 14:56

ТОКИО./ТАСС/. Бусдын үр тогтсон өндгөн эсийг үргүй эмэгтэйд шилжүүлэн суулгаснаар тухайн эмэгтэй жирэмсэлж, эрүүл саруул хүүхэд төрүүлж чадсан байна. Энэ тухай үр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн “OD-NET” ашгийн бус байгууллага мэдээллээ.

Pages