Дотоод мэдээ

Б.Алтанхуяг
2017 / 03 / 30 | Пүрэв 19:52

Улаанбаатар МОНЦАМЭ. Монгол улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн хамт олон дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан “Монгол улсын түүх” сурах бичгийг шинэчлэн гаргажээ.

Ж.Болор
2017 / 03 / 30 | Пүрэв 19:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн номын баяр болон үлгэрийн их хаан
Ханс Кристиан Андерсений мэндэлсний 212 жилийн ойн баярыг Хүүхдийн төв номын сангийн хамт олон өнөөдөр 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

Ж.Батсайхан
2017 / 03 / 30 | Пүрэв 18:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хамтран амьдрагч бүсгүйгээ зээ дүүгийнх нь хамт заазуураар хөнөөж, дагавар хүүдээ хүнд гэмтэл учруулсан гэх БНХАУ-ын иргэн Ө-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шинэ оны босгон дээр / нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарсан энэ хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ. 

Ж.Батсайхан
2017 / 03 / 30 | Пүрэв 18:25

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн түүхт ойд зориулсан "Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр  Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шүүгчид болон Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, өмгөөлөгчид оролцлоо.

Ж.Батсайхан
2017 / 03 / 30 | Пүрэв 18:20

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн Үндэсний хүрээлэнтэй хамтран “Иргэдэд зориулсан эрх зүйн сургалт зөвлөгөө, мэдээллийн өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Ж.Болор
2017 / 03 / 30 | Пүрэв 17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ Г.Ариунбаатар Бүх Хятадын хөгжмийн холбооны дарга Еэ Шауганы урилгаар Шенженг хотод зохиогдсон олон улсын фестивальд оролцжээ.

Ч.Ариунболд
2017 / 03 / 30 | Пүрэв 17:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэх, энэ чиглэлээр нийслэл болон 21 аймагт хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулах зорилго бүхий "Ай Ти Эм Монголиа-2017” үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 31-нд “Мишээл экспо”-гийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

Д.Өлзийсайхан
2017 / 03 / 30 | Пүрэв 17:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, компанийн тухай хууль, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болов.

Ч.Ариунболд
2017 / 03 / 30 | Пүрэв 16:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальдив Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболд тус улсын Ерөнхийлөгч Абдулла Яамин Абдул Гаюумд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Б.Ариунзаяа
2017 / 03 / 30 | Пүрэв 16:20

Хөрөнгийн өнөөдрийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23  компанийн 87 431 ширхэг хувьцаа арилжсанаас  найман  компанийн хувьцааны ханш өсчээ.

Pages