Нийгэм

2017 / 03 / 22 | Лхагва 17:06

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ноён ууланд алт олборлох болон монголд нэвтэрсэн шашны гаж урсгалуудыг эсэргүүцэж Ноён уулаа аврах хөдөлгөөний АНУ дахь салбарын удирдах зөвлөлийн тэргүүн Ц.Батмөнх  өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийв.

2017 / 03 / 22 | Лхагва 15:40

1981 оны 3 дугаар сарын 22-ны энэ өдөр Монгол Улсын түүхэнд шинээр бичигдсэн, он цагийн хуудсанд баяжигдан зузаарсаар байх гэгээлэг, гайхалтай өдрийн нэг юм. 36 жилийн өмнө том цасан ширхэг зөөлөн хаялсан яг энэ өдөр Зөвлөлтийн "Союз-39" хөлгөөр ЗХУ-ын иргэн, сансрын нисгэгч В.Жанибеков, БНМАУ -ын иргэн, сансрын анхны нисгэгч Ж.Гүррагчаа нар /тэр үеийнхээр нэрлэх нь бас зүйтэй/  "Олон улсын интеркосмос" хөтөлбөрийн хүрээнд хамтарсан нислэг хийж, Монгол хүн сансар огторгуйд хөл тавьж, ээж бүхэн тэнгэр сансарт сүүн цацлаа өргөн сүүгээ өргөн, эсэн мэнд газардахыг тэсэн ядан хүлээж байсан нь саяхан мэт.

2017 / 03 / 22 | Лхагва 15:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хөгжил дэх оролцооны төлөөх холбоо Жи Си Эс” ТББ-аас Мал аж ахуйн хоршоо байгуулах болж, өнөөдөр тус дүүргийн ЗДТГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

2017 / 03 / 22 | Лхагва 15:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханш нээх баярын өдөр буюу ирэх сарын 04-нд Монгол, Хятадын хилийн боомтууд амарна.

2017 / 03 / 22 | Лхагва 14:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төрийн сангаас Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн буцаан олголтыг ирэх сарын 01-нээс олгох болжээ.

2017 / 03 / 22 | Лхагва 14:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрчим хүчний салбарт ногоон хөгжлийн бодлогыг нэвтрүүлэх чиглэлээр Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (ДДНХБ) хамтран ажиллах болж Санамж бичиг байгуулав.

2017 / 03 / 22 | Лхагва 14:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-д “Хаягдал ус-Нөөц баялаг” сэдэвт форум боллоо.

2017 / 03 / 22 | Лхагва 14:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулав.

2017 / 03 / 22 | Лхагва 11:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр 24 дэх жилдээ тэмдэглэж буй юм. Дэлхийн усны өдрийн талаар  “Монгол ус” ТӨҮГ-ын захирал Г.Билэгсайхантай ярилцлаа.

2017 / 03 / 22 | Лхагва 03:27

Баян-Өлгий аймгийн Хүнс,  хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ерболатоос хаваржилт болон мал төллөлт, бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Pages