Улс төр

2017 / 03 / 15 | Лхагва 18:06

Боловсролын тухай хууль, ерөнхий боловсролын сургууль, тусгай хэрэгцээт сургууль, “Үдийн цай”хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын  хүрээлэнгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон БСШУСЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нар өнөөдөр Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар дунд сургуульд ажиллалаа.

2017 / 03 / 15 | Лхагва 17:51

Манай улсад эдүгээ эдийн засгийн хямрал нүүрлээд буй. Хямралтай холбоотой гадаад дотоодоос хэрхэн хөрөнгө санхүүжилт босгох вэ хэмээн бүхий л анхаарлаа хандуулж байгаа энэ үед УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар “Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

2017 / 03 / 15 | Лхагва 16:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2017.03.15/ хуралдав.

2017 / 03 / 15 | Лхагва 15:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалт өнөөдрөөс эхэллээ.

2017 / 03 / 15 | Лхагва 13:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/."Ардчилсан Нам”-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцжээ.

2017 / 03 / 15 | Лхагва 10:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Монгол Улс 2017 оны төсөвт тодотгол хийх үүрэг хүлээсэн юм. Гэвч Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Тэрбишдагваас тодруулав.

2017 / 03 / 15 | Лхагва 10:16

Боловсролын тухай хуулийн хэрэгжилт, ерөнхий боловсролын сургууль, тусгай хэрэгцээт сургууль, “Үдийн цай” хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа болон ажлын дэд хэсгийн гишүүд өнөөдөр (2017.03.14) Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулиар орж “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, хүртээмжийн байдалтай танилцаж, Боловсролын тухай хуулийн эрх зүйн орчныг өөрчлөх асуудлаар санал солилцлоо.

2017 / 03 / 15 | Лхагва 09:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Танай сонгууль их өрсөлдөөнтэй болдог учир манай ажиглагчид Монголд очиж сонгууль ажиглах их сонирхолтой байдаг. Түүнээс гадна сонгууль зохион байгуулж буй Монгол Улсын туршлага болон сонгууль ажигласан талаарх манай ажиглагчдын  тайлан зөвлөмжүүд, тэдгээрийг Монголын сонгуулийн байгууллага хэрэгжүүлж буй байдлаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бусад орон их зүйл авч байгаа билээ.

2017 / 03 / 14 | Мягмар 18:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр /2017.03.14/ Оросын Холбооны Улсын Төрийн думын Эрүүл мэндийн байнгын хорооны дэргэдэх Экспертийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамны Тамхины хяналтын асуудлаарх Зохицуулах зөвлөлийн гишүүн Ольга Вадимовна Кнорре, мөн тус улсын Эрүүл мэндийн яамны Урьдчилан сэргийлэх, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Александрович Зыков нарыг хүлээн авч уулзлаа.

2017 / 03 / 14 | Мягмар 17:33

Ирэх долдугаар сард ХБНГУ-ын Гамбург хотод ”Их Хорь”-ийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар анх удаа нүүр тулж уулзах ажээ.

Pages