Хууль

2017 / 01 / 20 | Баасан 14:28

Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 онд “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ын хэрэгжилтийг ханган, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах, эмчлэн эрүүлжүүлэх чиглэлээр зарласан болзолт уралдааныг өнөөдөр дүгнэлээ.

2017 / 01 / 20 | Баасан 13:39

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр сонссон даруйдаа амиа хорлохыг завдсан хэрэг олны анхаарлыг татаад байгаа. Энэ  хэргийн талаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн нараас  тодрууллаа.

2017 / 01 / 20 | Баасан 13:25

Нийслэлийн Баянгол дүүрэгт таван иргэн архинд хордож нас барсны улмаас мэргэжлийн байгууллагынхан хордсон шалтгааныг тодорхойлохоор архи, согтууруулах ундаанд шинжилгээ хийж эхэлснийг бид мэдээлсэн.

2017 / 01 / 20 | Баасан 13:07

Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван хүн архинд хордож, нас барсан /2017.01.16-нд гарсан/ хэргээс үүдэлтэй хэргийн эд мөрийн баримтын шинжилгээний эцсийн дүгнэлт гарах хүртэл буюу 2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гарсан билээ. Өнгөрсөн өдрүүдэд буюу архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гарснаас хойшхи 38 цагийн хугацаанд Улаанбаатар хотын гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдалд мэдэгдэхүйц эерэг үзүүлэлтүүдтэй гарчээ. 

2017 / 01 / 20 | Баасан 12:54

Төв орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагуудын Зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт өнөөдөр ОБЕГ-т эхэллээ.

2017 / 01 / 20 | Баасан 12:48

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 16-23-ны өдөр зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна.

2017 / 01 / 20 | Баасан 12:42

Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн  аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байдаг төв, орон нутгийн Онцгой байдлын газар хэлтсийн Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт сургалт хийлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

2017 / 01 / 20 | Баасан 11:34

Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг  энэ сарын 18-ны өдөр  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарав.

2017 / 01 / 19 | Пүрэв 16:25

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон бусад холбогдох албаныхан өнөөдөр Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компанийн төлөөлөлтэй гадаад паспортыг цахим болгох талаар хэлэлцээр хийв.

2017 / 01 / 19 | Пүрэв 15:28

Ахмад хилчдийн санаачлагаар байгуулагдсан "Нар тоссон хил" ТББ-ынхан Онцгой байдлын албаны алба хаагчдад  дулаан бээлий хандивлаж буйгаа өнөөдөр тус газарт хүлээлгэн өгөв.

Pages