Дотоод мэдээ

Б.Ариунзаяа
2017 / 02 / 26 | Ням 11:28

Алтан унжлагат Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын  гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэх юм байна.

Б.Ариунзаяа
2017 / 02 / 26 | Ням 11:14

Өнөөдөр зах, худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу  ажиллаж байна.

Б.Ариунзаяа
2017 / 02 / 26 | Ням 11:09

Тахиа жилийн босгон дээр БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, зорилгоор Эрх зүйн туслалцаа үзүүлэх, түр хамгаалах байрыг тохижуулж ашиглалтад өглөө.

Б.Ариунзаяа
2017 / 02 / 26 | Ням 10:58

Зүүн гурван аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаатай холбогдуулан нийслэлд шүлхийн халдвар орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор  Хотын дарга  захирамж гаргасан байна.

Б.Ариунзаяа
2017 / 02 / 26 | Ням 10:52

Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой хувь нэмрээ оруулж, хөдөлмөр бүтээл, арга туршлагаараа манлайлсан “Нионшэль” ХХК-ийн захирал Т.Далантайд “Улсын аварга фермер”-ийн цом, алтадсан домбо, энгэрийн тэмдэг, өргөмжлөлийг НИТХ-ын дарга Ц.Сандуй өчигдөр гардуулан өгсөн юм.

Б.Ариунзаяа
2017 / 02 / 26 | Ням 10:43

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнөөдөр 12.00 цагт  "Монгол бөхийн өргөө"-нд эхэлнэ.

Б.Ариунзаяа
2017 / 02 / 26 | Ням 10:23

 Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. 

Б.Ариунзаяа
2017 / 02 / 26 | Ням 10:19

Аргын тооллын 2 сарын 26, Адъяа гараг. Билгийн тооллын битүүн, Чөдөр одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана.

Б.Ариунзаяа
2017 / 02 / 26 | Ням 10:18

Төв болон баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Ж.Батсайхан
2017 / 02 / 25 | Бямба 15:01

Монгол түмний сар шинийн баяраар Монголчууд бид өтгөс буурлаа хүндэтгэн дээдэлж, билэгтэй үгсийг хэлэлцэн, буянтай үйлсийг бүтээж, өлзий буянаа хурайлан гэр бүл, үр садан, түмэн олноороо аз хийморьтой, өөдрөг сайхан, өнгөтэй өөдтэй байхыг билгэддэг энэ баяраар цагдаагийн  байгууллага, нийт бие бүрэлдэхүүн амрах завгүй ажиллаж улс орныхоо амгалан тайван амьдрал, ард иргэдийнхээ эрүүл, аюул осолгүй, эрсдэлгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулдгаас гадна монгол түмэндээ сайхан баярлахын мэндчилгээ дэвшүүлэв.

Pages