Дотоод мэдээ

Ч.Ариунболд
2017 / 02 / 20 | Даваа 08:45

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар Засгийн газраас шалгаруулсан.

Ч.Ариунболд
2017 / 02 / 20 | Даваа 08:39

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Английн зохиолч Жеймс Олдрижийн “Гайхамшигт монгол морь” зохиолыг уншаагүй хүн ховор. 1980 онд монгол хэлнээ орчуулан хэвлэсэн энэхүү зохиолд Монголын говиос барьсан тахийн зэрлэг үрээг Англид аваачсан боловч Франц, Итали, Унгар, Оросын нутгийг дамжин эх нутгаа санагалзан гүйсээр Монголдоо ирсэн тухай өгүүлдэг. Түүнчлэн АНУ-ын Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг нь сүндэрлүүлсэн Реклэс морины тухай Америкт мэддэггүй хүн байхгүй. Энэхүү Монгол морь Солонгосын хойгийн дайны үед АНУ-ын армид байсан бөгөөд Армийн нил ягаан зүрхтэн цол, Сайн удирдагчийн медаль, Ерөнхийлөгчийн хүндэт одон, Үндэсний Батлан хамгаалахын медаль, Усан цэргийн медаль гэхчлэн бүхий л цэргийн цол хэргэмээр шагнуулж байсан түүхтэй. -45 хэмийн хүйтнээс +45 хэмийн халууныг ч ажрахгүй давах Монгол адууны тэсвэр тэвчээр Монгол морьдыг дэлхийн хэмжээнд алдаршуулсан юм.

Б.Ариунзаяа
2017 / 02 / 20 | Даваа 08:13

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Б.Ариунзаяа
2017 / 02 / 20 | Даваа 08:13

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 24.

Б.Туул
2017 / 02 / 19 | Ням 20:40

Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрах болсон. Энэ хүрээнд Монголбанк хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй.

Б.Туул
2017 / 02 / 19 | Ням 18:26

Монгол Улс, ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрахаар болсонтой холбогдуулж Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай нар сэтгүүлчдийн асуусан хариулт өгөв.

Б.Туул
2017 / 02 / 19 | Ням 16:15

Сангийн яам, Монголбанк болон ОУВС-гийн төлөөлөгчид өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс хамрахаар болсныг мэдээлсэн. Энэ үеэр ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай, “2009 онд хэрэгжиж байсан ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 300 сая ам.доллар хүрэхгүй хэмжээний санхүүжилт авч байсан бол түүнээс 20 дахин их хэмжээний санхүүжилт энэ удаагийн хөтөлбөрөөр орж ирнэ” хэмээн онцоллоо.

Б.Туул
2017 / 02 / 19 | Ням 15:26

Монгол Улс ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрахаар болсон. Тус хөтөлбөрийн хүрээнд манай улс ямар тохиргоо хийхээр болсон тухайд Сангийн сайд Б.Чойжилсүрэн ярив.

Б.Туул
2017 / 02 / 19 | Ням 12:57

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Олон улсын валютын сан /ОУВС/-гийн төлөөлөгчид өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, энэ үеэрээ Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрахаар болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Б.Ариунзаяа
2017 / 02 / 18 | Бямба 18:49

Манай улс эдийн засгийн хүндрэлийг даван туулах үүднээс ОУВС-ийн “Стэнд-бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хүсэлт тавьсны дагуу тус сангийн шинжээчид манай улсад ажиллаж буй  юм.

Pages