Орон нутаг

2017 / 01 / 21 | Бямба 19:01

Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй 1815 ажилгүй иргэн байгаагийн дийлэнх буюу 60 хувийг 15-34 насныхан эзэлж байна.

2017 / 01 / 21 | Бямба 18:53

Энэ онд  “Их Базар Констракшн”, “Тод сүндрэл”, “Мон Марс”, “Сүхжин” ХХК орон сууцны барилгуудаа ашиглалтад хүлээлгэн өгснөөр Дорнод аймгийн төвд 200-гаад айл орон сууцаар хангагдана.

2017 / 01 / 21 | Бямба 18:39

Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулиуд сургуулийн орчинд гар утас ашиглахгүй байх, утасгүй орчин гэсэн тэмдэглэгээг байрлуулж, хичээлийн цагаар багш сурагчид гар утас хэрэглэхгүй байхаар аймгийн төвийн сургуулиудын дотоод журманд заажээ.

2017 / 01 / 21 | Бямба 18:33

Өнгөрсөн хугацаанд Баянхонгор аймгийн 18 суманд тус бүр нь 30 сая төгрөгийн төсөвт өртөгтэй сумын Ерөнхий төлөвлөгөөг "Түмэд групп" хийжээ. Тус төлөвлөгөө нь амьдрал дээр хэрэгжих боломжгүй, "агаарын" төсөл болсныг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, зарим сумдын удирдлагууд хэлж байна. Нийтдээ 540 сая төгрөгийн асуудал энд хөндөгдөх юм.

2017 / 01 / 21 | Бямба 18:25

Баянхонгор аймгийн албан байгууллагууд болон хувиараа бизнес эрхлэгчидийн дунд буухиачилсан гар бөмбөгийн тэмцээнийг Биеийн тамир спортын газраас зохион явууллаа.

2017 / 01 / 21 | Бямба 18:10

Баянхонгор аймгийн Өлзийт сумын харваач, аймгийн гоц мэргэн М.Зоригт, Х.Одгэрэл нарын цолны мялаалга, Баянхонгор аймгийн үндэсний шагайн харвааны Цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

2017 / 01 / 21 | Бямба 18:05

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтээрээ нэгдүгээр байрт  Баянхонгор аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба шалгарчээ.

2017 / 01 / 21 | Бямба 15:36

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатын санаачлагаар "Утааны эсрэг хамтдаа" үзэсгэлэн худалдаа Чингис хотноо зохион байгуулагдаж байна.

2017 / 01 / 21 | Бямба 02:23

Завхан аймаг өнгөрсөн онд 69.8 тн мах буюу 24 тэрбум төгрөгний мах боловсруулж экспортолжээ.

2017 / 01 / 21 | Бямба 02:18

Завханд “Багшийн сэтгэл хүүхдэд-1” удирдах ажилтан, багш нарт зориулсан уулзалт сургалт боллоо.

Pages