Архангай

2017 / 03 / 26 | Ням 11:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор сум бүрт 10 га газар шийдэж өгсөн байна.

2017 / 03 / 24 | Баасан 14:22

Архангай /МОНЦАМЭ/. Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах “Өгий цом 2017” тэмцээн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр болно.

2017 / 03 / 24 | Баасан 12:35

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоог хангах нь“ сэдэвт хэлэлцүүлгийг Орхон – Чулуут голын сав газрын захиргаанаас зохион байгууллаа.

2017 / 03 / 22 | Лхагва 18:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн волейболын холбооноос 2017 оны  идэрчүүдийн хангайн бүсийн аймгуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-21-ний өдрүүдэд аймгийн биеийн тамир спортын зааланд зохион байгууллаа.

2017 / 03 / 22 | Лхагва 10:29

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт ФЛОМ ОУБ-аар дамжуулан “Гэгээн ирээдүй” өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих төслийг Финландын Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлэн 2017, 2018 онуудад хэрэгжүүлж эхэллээ. Хэдий өрх толгойлсон эмэгтэйчүүд гэж байгаа ч эрчүүд ч төсөлд хамрагдах юм.

2017 / 03 / 21 | Мягмар 15:34

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг “Ирээдүй 1+1”, “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрүүдийг энэ сардаа багтаан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.

2017 / 03 / 21 | Мягмар 11:23

Архангай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд Хөвсгөл аймаг ундны усны хамгийн цэнгэг устайд, дараа нь Архангай аймаг ордог байна. Ийм учраас ундны усыг хамгаалах, зөв хэрэглээг аймгийн нийт ард иргэдэд хэвшүүлэх ажлуудыг жилийн туршид Архангай аймгийн Орхон Чулуут голын сав газрын захиргаанаас шат дараатай хийж байна.

2017 / 03 / 20 | Даваа 14:54

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2016 оны мал тооллогоор 5 сая мал тоолуулж улсад Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын дараа буюу гуравдугаар байрт орсон. Мөн 581,000 үхэр, 2.7 сая хонь тоолуулж улсдаа тэргүүлжээ.

2017 / 03 / 20 | Даваа 14:48

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу шалган туслах ажлаар ажлын хэсэг гарч энэ сарын 13-17-ны өдрүүдэд аймгийн баруун сумд болох Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Чулуут сумдад ажиллалаа.

2017 / 03 / 20 | Даваа 14:41

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг хотноо “Би эх орны цэрэг-2017” яруу найргийн тэмцээнийг дөрөв дэх жилдээ энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Pages