Булган

2017 / 03 / 27 | Даваа 12:47

Булган /МОНЦАМЭ/ . Булган аймгийн ЗДТГ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн угтаж ахмад дайчдаа алдаршуулах зорилгоор Батлан хамгаалахын төв архивт дайнд оролцсон хүмүүсийн мэдээллийг авах хүсэлт гаргасан байна. Эдгээр баримтыг Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбат Булган аймгийн Засаг дарга З.Батзоригт гардуулж өглөө.

2017 / 03 / 25 | Бямба 13:04

Булган /МОНЦАМЭ/Батлан хамгаалах Яамны харьяа Монгол цэргийн музей, батлан хамгаалах төв архивын сурталчлах өдөрлөг Булган аймагт болж байна. Энэ үеэр монгол цэргийн музейн “Түүх өгүүлсэн он жилүүд” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

2017 / 03 / 24 | Баасан 15:21

Булган /МОНЦАМЭ/ Рашаант суманд нэг сарын хугацаатай “Хаяг” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Тус сум 4 багтай бөгөөд 3000 гаруй хүн амтай юм. Хоёр багт хийсэн судалгаагаар өөр сум, аймаг, хотоос 43 өрхийн 122 иргэн тус сумын нутаг дэвсгэрт сууж байгаа аж.

2017 / 03 / 22 | Лхагва 15:16

Булган /БУЛГАН/ Бугын эврийн борлуулалтын үе болж байгаа болохоор хангай нутагт бугыг хөөж эцээж эврийг авах оролдлого гарч байна.

2017 / 03 / 22 | Лхагва 06:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн боллоо. 

2017 / 03 / 21 | Мягмар 21:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг хамтран Могод сумын 468 эмэгтэйчүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулжээ. Хэвлийн эхо, зүрхний эхо, шүд, нүд, эмэгтэйчүүд, дотор зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг нэгдсэн журмаар анх удаа тус суманд зохион байгуулсан байна.

2017 / 03 / 21 | Мягмар 21:04

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт мэргэжлийн барилгын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойг ирэх 9-р сард тэмдэглэхээр аймгийн Засаг дарга Захирамжиллаа.

2017 / 03 / 21 | Мягмар 18:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын орлогч Цэрэндондогийн Бат-Өлзийтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2017 / 03 / 21 | Мягмар 15:59

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хангал сум "Зөвлөн туслагч-Өвлөн суралцагч" аяны нээлтийг зохион байгууллаа.

2017 / 03 / 21 | Мягмар 14:49

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн нутгийн удирдлагын шинэ ордон ашиглалтад орж хуучин байранд нь Булган сумын ИТХ, ЗДТГ нүүж орлоо.

Pages