Дундговь

2017 / 03 / 21 | Мягмар 23:27

Дундговь/МОНЦАМЭ/  Хэдхэн сарын өмнө Монгол Улсын Гавъяат жүжигчин цолоор шагнуулсан Үндэсний урлагийн Их Театрын гоцлол дуучин С. Цогтсайхан Дундговь аймгийн зон олонд  “Амар мэндийн аялгуу” тоглолтоо өргөн барих гэж байна.

2017 / 03 / 21 | Мягмар 22:40

Дундговь/МОНЦАМЭ/ Нийслэл хотын төв талбайд сүндэрлэж асан жанжин Д. Сүхбаатарын хөшөө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Дэлгэрийн Чойрын хийдийн өмнө ийнхүү сүндэрлэдэг болоод байгаа юм.

2017 / 03 / 21 | Мягмар 09:09

Дундговь/МОНЦАМЭ/ Гурвансайхан сумынхан өнөөдөр томоохон бүтээн байгуулалтынхаа шавийг тавилаа. Тодруулбал, жижиг дунд үйлдвэрлэлийн парк, 24 айлын орон сууцыг энэ онд барих юм байна.

2017 / 03 / 20 | Даваа 21:35

Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тогоочийн ангийг Монгол Улсын анхны Мастер тогооч Н. Магсар агсны  нэрэмжит болгох шийдвэрийг аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид өнөөдөр гаргалаа.

2017 / 03 / 20 | Даваа 17:15

Дундговь/МОНЦАМЭ/ Гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, бууруулах зорилгоор аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд камерын хяналттай болж байгаа нь сайн хэрэг боловч дүрс бичлэгийн хувьд чанарын шаардлага хангахгүй байна.

2017 / 03 / 20 | Даваа 16:30

Дундговь/МОНЦАМЭ/ БНСУ- ын Хөдөлмөрийн баатар Ха Са Юн Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэдтэй өнөөдөр уулзав.

2017 / 03 / 20 | Даваа 13:10

Дундговь/МОНЦАМЭ/ Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа энэ сарын 27- ны өдөр эхэлнэ. Дундговь аймгийн хувьд 8728 өрх энэ судалгаанд хамрагдана.

2017 / 03 / 19 | Ням 21:54

 

Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд 2017 онд хэрэгжүүлж ажиллах зорилго зорилтоо тодорхойлов

2017 / 03 / 18 | Бямба 16:58

Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ой, Монгол Цэргийн өдрөөр Дундговь аймагт ажилладаг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид шагнал гардан авлаа.

2017 / 03 / 18 | Бямба 16:21

Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбар, төрийн бус байгууллага, хувийн  хэвшилд хөдөлмөрлөж, аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан аймгийн удирдлагууд гардуулсан юм.

Pages