Дундговь

2015 / 09 / 09 | Лхагва 10:29

Дундговь аймгийн “Дундговийн амьдрал” сонин энэ оны 33 дахь дугаараа “Гал бичин жилийг гарзгүй давъя” сэдвээр гаргаж, уншигчиддаа хүргэв.

2015 / 09 / 08 | Мягмар 18:45

Энэ онд Дундговь аймгийн малчид хонь тэмээнийхээ ноосыг үндэсний үйлдвэрлэгч 16 аж ахуйн нэгжид өгсөн байна. Давхардсан тоогоор нийт 4046 малчин өрх 890 мянга 268 кг хонины ноос, 60 мянга 40 кг тэмээний ноос бэлтгэн тушаасан бөгөөд малчдын ноос тушаасан баримтыг ҮХАА- н газарт нэгтгэн Мал хамгаалах санд хүргүүлжээ.

2015 / 09 / 08 | Мягмар 18:44

Энэ жил Дундговь аймагт худаг ус дөнгөж таваар нэмэгджээ. Худаг ус шинээр гаргах болон хуучин худаг засварлахад улсын төсвөөс хөрөнгө гаргадаг байсныг энэ жилээс больсон нь шинээр гаргах худаг усны тоо ингэж багасах шалтгаан болсон байна.

2015 / 09 / 08 | Мягмар 17:25

Мал аж ахуйн өвөлжилтөд малчдын хувийн бэлтгэл чухал байдаг ч өнөөдрийн байдлаар малчид 450 гаруй тонн гар тэжээл бэлдсэн гэсэн мэдээг аймгийн ҮХАА- н газар нэгтгэсэн байна. Энэ нь нийт бэлтгэвэл зохих гар тэжээлийн 1.9 хувь болж байгаа юм.

2015 / 09 / 08 | Мягмар 17:15

Сурч хөгжин, боловсрол эзэмшихэд нь ямар хүчин зүйл тулгамдаж буй талаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид санаа бодлоо илэрхийлж эссэ бичнэ. “Боловсролын чанарт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл, түүнийг бууруулах арга зам” хэмээх эссэ бичлэгийн энэ уралдааныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Хүний төлөө зөв тус” аяныхаа хүрээнд зарлажээ.

2015 / 09 / 08 | Мягмар 16:19

Дундговь аймгийн иргэд өнөө жилийн хавар 31.9 га талбайд төмс, 14.3 га- д хүнсний ногоо тариалсан. Түрүүч нь ургацаа хурааж эхэлжээ.

2015 / 09 / 08 | Мягмар 16:18

Хууль бус ан агнах явдал гарч байгаатай холбогдуулан аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран авто зам дагуу хяналт шалгалт явуулж байна.

2015 / 09 / 08 | Мягмар 14:45

Засгийн газрын тогтоолоор мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд зориулан Дундговь аймгийн 15 сум нөөцдөө тус бүр 50 тонн өвс, 25 тонн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 160 тн өвс, 30 тонн тэжээл бэлдэн нөөцлөх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар шинээр өвс тэжээл татаагүй, зарим сум урьд онд бэлдсэн өвс тэжээлийн нөөцтэй байгаа бол зарим сум үлдэгдэл нөөцгүй байна.

2015 / 09 / 08 | Мягмар 14:44

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрөгч долоо хоногт замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэдэн зөрчил бүртгэгдсэнийг Цагдаагийн газраас тодруулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан хоёр зөрчлийг  илрүүлснийг хэллээ.

2015 / 09 / 07 | Даваа 15:58

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Хүний төлөө зөв тус” аяныг эхлүүлээд байна. Өнгөрсөн хавар барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай зэрэг дэд бүтцийн салбарт ажлын хариуцлага, сахилга бат, аюулгүй байдлыг хангуулж, осол аваараас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах зорилгоор эхэлж байсан “Хүний төлөө зөв тус” аян энэ удаа эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг нийтэд сурталчилж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулж, байгууллагын дотоодын хяналтын тогтолцоог сайжруулахад зорилго чиглүүлсэн байна. 

Pages