Дундговь

2017 / 03 / 18 | Бямба 15:24

Дундговь /МОНЦАМЭ/ Ирэх сард Германы Берлин хотод болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас оролцох шигшээ багийн тамирчин Э. Идэржавхланд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр сургуулийн нь хамт олон хандивын данс нээжээ.

2017 / 03 / 18 | Бямба 14:42

Дундговь/МОНЦАМЭ/ Мал сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлж, улсын хэмжээнд гуравдугаарт жагсдаг Эрдэнэдалай суманд мал төллөлт 5 орчим хувьтай байгааг сумын Засаг дарга Мөнхбаатар хэллээ.

2017 / 03 / 18 | Бямба 12:27

Дундговь/МОНЦАМЭ/ Эх орноо төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох хүүд аймгийн Засаг дарга санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

2017 / 03 / 18 | Бямба 11:41

 

Дундговь/МОНЦАМЭ/ Зуд болсон үед зудын бүтээгдэхүүнээр малаа тэжээж онд оруулдаг. Зудын бүтээгдэхүүн гэдэг бол цас. Цасны усаар малаа услаад байвал зудад хорогддог малын 50-60 хувийг тэжээл их шаардахгүйгээр аварч үлдэх боломж бий хэмээн Монгол Улсын Зөвлөх мал зүйч, доктор Н. Сүхээ залуу малчдад зөвлөж байна.

2017 / 03 / 17 | Баасан 21:01

Дундговь/МОНЦАМЭ/ Малын вакцин хадгалдаг хөргүүрийн моторыг шинэчилж, хэвийн ажиллагаанд шилжүүлэхэд шаардагдах  хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргахаар болсон байна.

2017 / 03 / 17 | Баасан 08:26

Дундговь/МОНЦАМЭ/ Өлзийт суманд үйлдвэрлэдэг загсгалтай ногоон цай худалдан авагчдын сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан байна. Говийн хөрсөнд ургадаг загсгал хэмээх модлог ургамлыг жижиглэж ногоон цайтай хольж савласнаар эрүүл мэндэд тустай цайны нэгэн төрлийг бий болгожээ.

2017 / 03 / 16 | Пүрэв 15:15

Дундговь/МОНЦАМЭ/ Төрийн жинхэнэ албанд анх орох иргэд өнөөдөр шалтгалт өгч байна. Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан 18 ажлын байранд нийт 96 иргэн бүртгүүлжээ.

2017 / 03 / 14 | Мягмар 20:01

Дундговь/МОНЦАМЭ/ 2016 оны жилийн эцсийн байдлаар Дундговь аймагт гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсан. Харин он гарсаар эхний хоёр сарын байдлаар гэмт хэрэг урьд оны энэ үеийнхтэй харьцуулахад 43 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт 22.5 хувиар буурчээ.

2017 / 03 / 14 | Мягмар 13:07

Дундговь/МОНЦАМЭ/ Энэ он гарсаар малын гоц халдварт цэцэг өвчний улмаас 22 малчин өрхийн 900 шахам хонийг устгасан байна. Зайлшгүй шаардлагаар устгасан хонинд нөхөн төлбөр олгох уу гэдгийг малчид сураглаж байгаа юм.

2017 / 03 / 14 | Мягмар 12:13

Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Дэрэн, Төв аймгийн Баянцагаан сумын хилийн зааг нутагт хонины цэцэг өвчний голомт үүсч, Баянцагаан сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Pages